Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Португал-Испани, Герман-Мексикийн гал гарсан тулааны талаар таны мэдэх ёстой бүх зүйл


Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун хойд хөрш ОХУ-д болно. Цар хүрээгээрээ олимпийн наадмын дараа ордог энэ тэмцээн хэзээ ч монголчууд бидэнд ийм ойрхон ирж байсангүй. Тиймээс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том спорт болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг амьдаар үзэх хамгийн сайхан боломж нь бидний хувьд "ОХУ 2018" тэмцээн билээ. Зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15 хүртэл ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөх юм.

Энэ боломжтой зэрэгцээд Мобиком Корпораци "ОХУ 2018" тэмцээний хэсгийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой хоёр тоглолтыг сонгож авсан супер урамшуулалт хөтөлбөр зарлажээ. “Дэлхийн аваргыг дэргэдээс нь” урамшуулалт хөтөлбөрийн 9 ялагч ХОСООРОО Португал-Испани, Герман-Мексикийн гал гарсан тоглолтыг үзнэ. Сүүлийн дэлхийн аварга, хүчирхэг Германы шигшээ баг, Хойд Америкийн Мексиктэй таарсан бол “Ялагдашгүй Армада” нэрт Испанийн шигшээ дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роналдугийн Португалтай хүч сорин өрсөлдөнө. Хэсгээс гарах тулааны цаашдын өнгийг тодорхойлох энэ хоёр тоглолтыг үзэх боломжийг Мобиком Корпораци танд олгож байна. 

Португал – Испани

Иберийн хойгт орших хөрш хоёр орны “тулаан” эртнээс гал гарсан тулаан байсаар ирсэн. Дэлхийн аваргын B хэсгийг хөлбөмбөгийн уламжлалтай энэ хоёр орны шигшээ баг тэргүүлэх нь ойлгомжтой. Африкийн Марокко, Азийн Иран улсууд тэдэнд өрсөлдөөн үзүүлэхгүй нь тодорхой.

Амжилт

Португалийн шигшээ баг
1966 оноос ДАШТ-д оролцож, 1966 онд хүрэл медаль хүртсэн.
Европын АШТ-ий 2016 оны аварга. 2004 онд мөнгөн медаль, 1984, 2000, 2012 оны хүрэл медальт.
FIFA Confederations Cup тэмцээний 2017 оны хүрэл медальтай.

Испанийн шигшээ баг
1934 оноос ДАШТ-д оролцсон. 2010 оны дэлхийн аварга.
Европын гурван удаагийн аварга (1964, 2008, 2012). 1984 оны мөнгөн медальт.
FIFA Confederations Cup тэмцээний мөнгө (2013), хүрэл (2009) медальтай.
1992 оны олимпийн аварга. 1920, 2000 оны олимпийн мөнгөн медальт.

Хэн нь ялах вэ?

Португаличууд хоёрхон жилийн өмнө Европын аварга болсон бол нэг хэсэг “Ялагдашгүй Армада” гэгдэж байсан Испанийн шигшээ баг сүүлийн үед тун даруухан болоод байгаа. Гэхдээ Испанийн лиг Португалийн лигээс хавьгүй хүчтэй, шигшээ баг нь ч бүрэлдэхүүн жигдхэн. Испанийн багт Европын шилдэг багуудын одод цугласан ч Португалид дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиану Роналду тоглож байгааг мартаж болохгүй. Мэргэжилтэн шинжээчдийн үзэж байгаагаар маш өрсөлдөөнтэй, тэнцүүхэн тоглолт болох юм. Хэсгийн эхний тойрогт хоёр лидер таарсан тул зургаадугаар сарын 15-нд Сочи хотын Олимпийн Фишт цэнгэлдэх хүрээлэнд болох Португал, Испанийн багийн тоглолтоос их юм шалтгаална. Хэсгээс нэгээр гарвал А хэсгийн сулхан багтай таарна. Харин хоёроор шалгарвал Уругвайн хүчтэй багтай таарах магадлал өндөр тул хэн нь ч ялагдахыг хүсэхгүй. Хоорондоо 35 таарч тоглосноос Испанийн баг 16 ялж, 13 тэнцэж, португаличууд 6 ялсан байна.

Юу үзэх вэ?

Мэдээж дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр 5 удаа шалгарсан Криштиану Роналдуг, түүний уран сайхан тоглолтыг юуны өмнө харна. ДАШТ-2018 бол түүний сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Энэ тэмцээнд сайн тогловол Роналду оны эцсээр “Алтан бөмбөг” шагналаа нэгээр нэмж, Аргентиний Мессиг даван гарах юм.

Испанийн оддын цуглуулга алтан үе нь өндөрлөсөн ч алдарт “Барселона”, Эзэн хааны “Реал” багийн тоглогчдоор дүүрэн. Давид Де Хеа, Серхио Рамос, Андрес Иньеста, Пике нар харих болоогүй гэдгээ харуулахаар Орост ирнэ.

ДЭЛХИЙН АВАРГЫГ ДЭРГЭДЭЭС НЬ

Тэгвэл хойд хөршид болох дэлхийн аваргын тоглолтуудыг үзэж, хөлбөмбөгийн гал цогтой, үнэнч фанат гэдгээ мэдрэхийг хүсвэл Мобиком Корпорацийн супер урамшуулалт хөтөлбөрт хамрагдаарай. Мэдээлэл, харилцаа холбооны манлайлагч Мобиком Корпораци, Аялал Жуулчлалын Нью Жуулчин Турс ХХК-тай хамтарч “Дэлхийн аваргыг дэргэдээс нь” урамшуулалт хөтөлбөр зарласан байна. Зөвхөн Мобикомын хэрэглэгч оролцох боломжтой урамшуулалт хөтөлбөрийн ялагчаар тодорсон 9 хэрэглэгч ганцаараа биш ХОСООРОО Португал-Испани, Герман-Мексикийн гал гарсан тулааныг үзэх эрхийн эзэд болох юм.

Түүгээр ч зогсохгүй Москва, Сочи хотоор аялан, Хар тэнгисийн эргээр зугаалж, жуулчдын хамгийн их үзэхийг хүсдэг Улаан талбай, Кремлийн ордон, Лениний бунхан, Арбатын гудамж, Пушкины урлагийн музей зэрэг түүхийн дурсгалт газруудыг үзэх 6 шөнө, 7 өдрийн цогц аялалд гарах болно. Дашрамд хэлэхэд, ялагчдыг 4 таван хошуутай тансаг буудалд байрлуулна гэсэн шүү.

Урамшуулалт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Эсвэл Мобикомын 2222 дугаараас ч мэдээлэл авах боломжтой. Мөн Мобиком Корпорацийн фэйсбүүк хуудаст лайк дарж, шинэ тутам мэдээллийг цаг алдалгүй аваарай. 

Герман – Мексик

Энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг баг бол яах аргагүй Германы шигшээ баг мөн. 3-4 шигшээ баг ч гаргахаар нөөц ихтэй тул тэднээс бүгд эмээж байна. Харин Мексикийн шигшээ 15 удаа ДАШТ-д орсон амжилттай.

Амжилт

Германы шигшээ баг
1934 оноос ДАШТ-д оролцож, 1954, 1974, 1990, 2014 онд дэлхийн аварга болсон. Дэлхийн 4 удаагийн аварга , ДАШТ-ий 4 мөнгө, 4 хүрэл медальтай баг дэлхийд өөр байхгүй.
Европын 3 удаагийн (1972, 1980, 1996) аварга, 1976, 1992, 2008 оны Европын аваргын тэмцээний мөнгө, 1988, 2012 оны хүрэл медальтай.
FIFA Confederations Cup тэмцээний 2017 оны аварга. 2005 онд мөнгөн медаль хүртсэн.
1976 оны олимпийн аварга, олимпийн наадмын хошой мөнгө, 3 хүрэл медальтай.

Мексикийн шигшээ баг
1930 оноос ДАШТ-д оролцож, 1970, 1986 онд шөвгийн наймд багтаж байсан.
FIFA Confederations Cup тэмцээний 1999 оны аварга. 1995 оны хүрэл медальт.
CONCACAF Gold Cup тэмцээний 10 удаагийн аварга.
Америкийн Цомын тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл медальтай.

Хэн нь ялах вэ?

Хоёр баг зургаадугаар сарын 17-нд ОХУ-ын нийслэл Москва хотын алдарт Лужники цэнгэлдэхэд тоглоно. Сахилга бат сайтай Герман машины эсрэг Хойд Америкийн хамгаалалт голлосон хатуу ширүүн тоглолттой Мексикийн баг тулна. Германчууд ялна гэж шинжээчид үзэж байгаа ч өндөр техниктэй, Мексикийн баг сенсаац тарих магадлалтай. Германы баг шилдэг оддоос бүрдсэн ч эсрэгээрээ энэ нь тэдний сул тал болох юм. Учир нь тэдний тоглолтыг бүгд мэднэ, судалсан. Харин ихэнх тоглогч нь дотоодын лигтээ тоглодог мексикчүүд судлагдаагүй, хэн нь ч тодорч магадгүй талтай. Хоёр баг хоорондоо 15 таарч тоглосноос Германы баг 5 хожиж, 5 тэнцэн, ердөө ганц ялагджээ.

Юу үзэх вэ?

Дэлхийн аварга цолоо хадгалахын тулд Орост ирэх тул энэ нь Германы багт нэмэлт дарамт болно. Урьдчилсан шатанд тэд 10 тоглож, 10 ялахдаа 43 гоол оруулж, дөнгөж 4 гоол алдсан аймшигтай үзүүлэлттэй.  Гэхдээ энэ багийн гол хүн нь дасгалжуулагч Йоахим Лев. Түүний удирдлага дор Германы шигшээ ямар ч тэмцээнд орсон хүрэл медалиас доош бууж байсан удаагүй. Хэнийг багт авах, хэнийг орхихоо тэр шийднэ.

Алдах юмгүй Мексикийн шигшээ баг эхний тоглолтдоо ядаж тэнцээ авахаар зүтгэх нь ойлгомжтой. F хэсэгт Швед, Өмнөд Солонгосын чанга багууд байгаа тул ганц оноо ч хэсгээс гарахад алтны үнэтэй дүйх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
3
2 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
20
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.