Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Charles & Keith" брэндийн тухай загварлаг бүсгүйчүүдийн мэдэх ёстой бүх зүйл

Тун удахгүй нээлтээ хийх гэж байна.


Сингапурын алдарт Charles & Keith брэндийн салбар дэлгүүр ирэх тавдугаар сард Шангри-Ла Моллд нээлтээ хийнэ. Энэ брэнд өөрийн хэв маяг, чанараар чансаагаар олон улсад  хэдийнэ танигдсаныг уншигч Та мэдэх байх. Тэгвэл Charles & Keith-ийг Монголд оруулж ирэх ажлыг амжилттай зохион байгуулж буй Эновстайл компани тус брэндийг залууст танилцуулах зорилготой "Garden State" гэх fashion art үзэсгэлэнг Зайсан Хилл цогцолборт  гуравдугаар сарын 23-нд зохион байгуулжээ. Эновстайл компанийн хувьд олон улсын франчайз бизнесийн арвин туршлагатай. Тухайлбал, Английн Karen Millen брэндийг 2013, Английн L.K.Bennett брендийг 2017 онд тус бүр Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Мөн дэлхийн загварын чиг хандлагыг Монгол хэрэглэгчиддээ сурталчилах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг 2014 оноос эхэлж амжилттай хэрэгжүүлж байна. 

"Garden state" арга хэмжээнд хотын загварын чиг хандлагыг тодорхойлогч "күүл" залуучууд хүрэлцэн ирсэн байгааг доорх зургаас хараарай. Charles & Keith брэндийн шинэхэн коллекцийг ч дэлгэсэн байв.

Эвентийн онцлох зургуудаас хүргэе:

"Garden State" фэйшн арт үзэсгэлэнд хотын хамгийн загварлаг мөн салбартаа амжилттай яваа залуус уригдан иржээ. Хүрэлцэн ирсэн зочид "chill" хөгжим сонсонгоо, үзэсгэлэнд тавигдсан Charles & Keith брэндийн загваруудтай танилцсан юм . Зочдын анхаарлыг үзэсгэлэнгийн тохижилт хамгийн ихээр татсныг энд тэмдэглэх хэрэгтэй байх. 

Charles & Keith брэндийн тухай:

1996 онд үүсгэн байгуулагдсан, дэлхий даяар 36 оронд 641 гаруй салбар дэлгүүртэй "Charles & Keith" нь бие даасан, эрх чөлөөт, өөртөө итгэлтэй, их хотын загварлаг бүсгүйчүүдэд зориулагдсан. Дизайнеруудын ур ухаан шингэсэн, гутал, цүнх болон гоёл чимэглэлээс бүрдсэн коллекцуудыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргадаг юм. 

Коллекцууд:

Улирал тутмын чиг хандлагыг шингээсэн коллекц нь эрхэмсэг байдлыг илэрхийлсэн Сharles & Кeith коллекц болон бяцхан охидод зориулсан Little Charles & Keith коллекцуудаас бүрддэг.

Бид хүлээх л үлдлээ:

Хэт хурдацтай хөгжиж буй техник технологиос түр холдож байгаль эх дэлхийтэйгээ ойр байхыг 2018 оны хавар зуны загваруудаараа дамжуулан илэрхийлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн тохижилт цэцэрлэгт хүрээлэнд ирсэн мэт мэдрэмж төрүүлэх аж.

Та бүхэн Эновстайл компанийн фэйсбүүк хуудсыг сонирхож, загварын тухай сонирхолтой мэдээ мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
20
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.