Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гадаад хэл сурахад тань саад болдог 5 аюулт бодол

Доорх бодлууд танд танил санагдаж байвал та яг одоо толгойноосоо авч хая.


Хаа ч явсан бид цуу яриа, үнэнтэй авцалдахгүй улиг болсонтой нүүр тулж байдаг. Энэ бүхэн биднийг ямар нэг зүйлийг өөрийн биеэр хийж үзэх хүсэл зоригийг эхлээ ч үгүй байхад мохоож орхих нь бий. Гадаад хэл сурахад иймэрхүү буруу бодол хүнийг хамгийн ихээр хойш татдаг гэвэл хилсдэхгүй. Бид хэвлэл мэдээлэл аль эсвэл эргэн тойрны хүмүүс, уламжлалт боловсролын системийн тогтсон ойлголтоос болоод богино хугацаанд олон хэл сурахыг бараг л байж боломгүй зүйл мэтээр төсөөлсөөр ирсэн. Доорх бодлууд танд танил санагдаж байвал та  яг одоо толгойноосоо авч хаяад шинэ хэл сурах сонирхолтой “аялал”-даа гараарай!

1.“Би тэр улсад очиж, аялж чадахгүй юм чинь хэлийг нь сурч чадахгүй”

Ямар нэг хэл хурдан сурахын тулд заавал тэр улс руугаа очих хэрэгтэй гэсэн түгээмэл ойлголт нь биднийг хэл сурахаас хойш татдаг хамгийн том хүчин зүйл юм. Ихэнх хэлний мэргэжилтэн, олон гадаад хэл мэддэг хүмүүс төрөлх нутагтаа сурсан байдаг.

Нэгэнт та хэлээ сайжруулах зорилгоор гадаад руу аялах боломжгүй бол интернэтийг ашиглахаас гадна монголд амьдарч буй гадаадуудтай танилцаж, харилцах гээд олон боломж байгааг бүү март. Монголоор муугүй сайн ярьж, бүр монгол дуу дуулж, хөөмийлсөн дүрс бичлэгүүдээ интернэтэд байршуулдаг Трилл Ноел гэхэд Монголд нэг ч удаа хөл тавьж байгаагүй юм билээ.

2.“Гадаад хэл амархан сурдаг хүмүүс бүгд нээлттэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг хүмүүс байдаг”

Бид олон хэлээр ярьдаг хүн гэвэл ямар нэг үйл ажиллагаан дээр ирсэн олон үндэстний хүмүүстэй олон хэлээр ярьж байгаа, инээж хөхөрсөн, нийгмийн идэвхтэй нэгэн мэтээр төсөөлдөг. Мэдээж харь орны хэлээр ярихын тулд тухайн орны хүмүүсийн сэтгэлгээний онцлог, ярианы өнгө, өвөрмөц шинжийг ойлгох хэрэгтэй.

Гэхдээ үүний тулд та заавал экстроверт байх албагүй шүү дээ. Хэл сурахдаа гарамгай дотогшоогоо хүмүүс ч олон бий гэдгийг сана. Хамгийн гол нь та тухайн хэлээр сайн ярьж чаддаг хүмүүстэй уулзаж, ярилцах боломжийг алдалгүй ашиглаж байх хэрэгтэй юм шүү.

3.“Би гадаад хэл сурахад дэндүү оройтсон”

Энэ өгүүлбэр танд танил сонсогдож байгаа байх.

“Би одоо ямар нэг шинэ хэл сурахад дэндүү оройтсон”

“Би англи хэлийг хүүхэд байхдаа сурсан. Харин одоо бол өөр гадаад хэл сурч чадахгүй байх...”

Энэ бол хүмүүсийг шинэ хэл сурахаас нь хойш татдаг хорт бодлуудын нэг яах аргагүй мөн. Гэвч та буруу бодож байна. Сүүлийн үеийн судалгаагаар энэ нийтлэг ойлголтыг няцаасан байдаг. Хүүхэд шинэ зүйл сурч, сэтгэн бодохдоо томчуудаас хурдаг байдаг ч нас бол хэл сурахад нөлөөлдөг олон арван хүчин зүйлийн ердөө нэг өчүүхэн хэсэг нь шүү дээ. Гадаад хэл сурахад наснаас гадна таны биологийн байдал, сурах орчин, мотивац, эх хэл, оюуны чадамж, хичээл зүтгэл гээд маш олон зүйл нөлөөлдөг.

4.“Хүн болгон л англиар ярьдаг шүү дээ. Тэгэхээр өөр хэл сурах хэрэг байна уу”

Тийм ээ, энэ үнэн. Англи бол дэлхийн хэл. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь англи хэлээр ярьж чаддаг. ГЭХДЭЭ... үлдсэн 5.4 тэрбум хүнтэй нь та яаж харилцах юм бэ?

Сэтгэл судлаачид хэн нэгэнтэй төрөлх хэлээр нь ярьвал илүү амьд харилцаа үүсч, сэтгэлд нь хүрч чаддаг болохыг тогтоосон байдаг. Тиймээс ганцхан хэлээр өөрийгөө хязгаарлаад байлгүй ирээдүйд хэрэгтэй, олон хүн ярьдаг Испани, Франц, Герман зэрэг хэлүүдийг яагаад одооноос сураад эхэлж болохгүй гэж?

5.“Надад хэл сурах хангалттай цаг хугацаа алга”

Бид бүгдэд нэг өдрийн 24 цаг байна. Энэ бол хангалттай цаг хугацаа. Амжилтад хүрсэн хүмүүсийн ялгаа нь тэд цагийн хуваариа маш ухаалгаар төлөвлөж чаддагтай холбоотой. Хэрвээ гадаад хэл сурах нь одоогоор таны амьдралын хамгийн гол зорилго мөн бол үүндээ тодорхой хэмжээний цаг гаргах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь өдрийг аль үед таны толгой сэргэг, шинэ зүйл сурах чадамжтай байна, хаана, яаж хэлээ давтах нь үр дүнтэй вэ гэдгээ тодорхойлж, түүндээ тохирсон хуваарь гаргавал санаанд оромгүй үр дүнд хүрэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
22
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.