Хайх зүйлээ бичнэ үү

мин

Н.Төгсцогт Колумбын “Дайчин”-тай тулалдана

“King Tug” тавдугаар сарын 26-нд мэргэжлийн рингэнд 10 дахь тулаанаа хийхээр боллоо.


Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “King Tug” Нямбаярын Төгсцогт ирэх тавдугаар сарын 26-нд мэргэжлийн рингэнд 10 дахь тулаанаа хийхээр боллоо. Тулаан болох хотын нэр тодорхой болоогүй байгаа ч Миссиссиппи мужид зохион байгуулагчид тулааныг хийх гэнэ. Өмнөх 9 тулаанд бүгдэд нь ялалт байгуулахдаа наймд нь КО буюу нокаутаар ялсан манай Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Колумбын боксчин Оскар Эскандон байх нь.

Өдгөө 33 настай Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байсан бөгөөд 2008 оноос хойш мэргэжлийн бокс рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт(17 KO) байгуулж, гурван удаа ялагдсан ажээ. Тэрбээр 156 см өндөртэй бөгөөд Төгсөөгөөс даруй 17 см намхан боловч гарын алд нь 168 см буюу манай хүнтэй яг адилхан байна. “EL GUERRERО” буюу “Дайчин” хочит Эскандон 2014 оны 12 дугаар сард WBO- ийн хагасхөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм. Эдүгээ Эскандон BoxRec чансаагаар жиндээ 11 дүгээрт, манай Төгсөө 23 дугаарт бичигдэж байгаа билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
2
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.