Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Aqua Reotier: Арьсны цангааг тайлагч рашаан

Арьсны цангааг тайлагч Aqua Reotier бүтээгдэхүүнийг L’Occitane брэнд нээлээ.


Хаврын хуурайшилт эхэлж, хүчтэй салхи шуурга дэгдэхэд хүний арьс илүү их арчилгаа шаардаж, чийгшил “нэхдэг”. Ихэнх хүмүүсийн арьс нь хуурайшиж, өнгөө алдаж байгаа энэ үед L’Occitane брэндийн цоо шинэхэн Aqua Reotier бүтээгдэхүүн нээлтээ хийлээ.

Тус нүүр арчилгааны иж бүрдэл нь арьсыг 24 цагаас дээш хугацаанд чийгшүүлж, гэрэлтэх өнгийг нь хадгалдаг байна. Учир нь Францын Прованс нутгийн Reotier рашаан нь Aqua Reotier бүтээгдэхүүний гол түүхий эд юм. Энэхүү рашаан нь эрдсээр баялаг бөгөөд Францын бусад рашаанаас 10 дахин их кальцийн агууламжтай. Зуу зуун жил хуримтлагдсан борооны ус чулуун хадаар дамжих явцдаа кальц шингээж, өндөрлөгт орших үзэсгэлэнт газарт ундран хүрхээ мэт цутгадаг. Борооны устай холилдон эрдэсжсэн  Reotier рашаан нь арьсыг шаардлагатай кальци, магнигаар нөхөж эрүүл, гэрэлтсэн сайхан болгож өгнө. 

Дэлхий даяар нээлтээ хийж буй тус бүтээгдэхүүнийг та Монголоосоо авах боломжтойг дуулгая. Өнгөрсөн баасан гарагт буюу дөрөвдүгээр саырн 6-нд L’Occitane брэндийнхэн “Central tower” дахь салбартаа Aqua reotier коллекцийн нээлтийг хийж, хэрэглэгчдэд хүргэлээ. 

Aqua reotier ком нь цангаа тайлагч гелэн тос, цангаа тайлагч тос, усан суурьтай гелэн цэвэрлэгч, чийгшүүлэгч эссэнц болон цэнгэг чийгшүүлэгч цацлага гэсэн таван бүтээгдэхүүний иж бүрдэл юм.

Цангаа тайлагч тос болон гелэн тос хоёр нь гиалуроны хүчил, глицерин, Reotier рашааны идэвхтэй найрлагаас бүрдэж, арьсыг гүн чийгшүүлнэ. Гелэн тос нь мянга мянган микро бөмбөлгүүдээс бүрдэх ба хормын дотор арьсны цангааг тайлах шидтэй. Мөн цангаа тайлагч тос нь бүх төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд арьсыг торгомсог зөөлөн болгоно.

Усан суурьтай гелэн цэвэрэгч нь арьсны бохирдлыг авч, толигор болгохын зэрэгцээ хүйтэн усаар шавших мэт цэнгэг мэдрэмжийг төрүүлнэ. Харин чийгшүүлэгч эссэнц нь арьсыг хормын дотор сэргээж, чийгшүүлэгч тосны суурь болж, арьсыг сайтар бэлтгэдэг байна. Цэнгэг чийгшүүлэгч цацлагыг та хэзээ ч, хаана ч цацах боломжтой. Энэхүү гоо сайхны усыг нүүрний будгаа сэргээхдээ ч цацаж болох бөгөөд байгалийн цэнгэг мэдрэмжийг төрүүлдгээрээ онцгой юм.  

Арьсныхаа цангааг тайлсан хэн бүхэн дэлбээгээ нээх цэцэгс мэт энхрий, нялх навчис мэт ялдамхан төрхөөрөө орчлонг чимж, өөртөө итгэлтэйгээр хавар цагийг үднэ гэдэгт итгэлтэй байна. Хаврын анхны борооны үнэр мэт цэнгэг тунгалаг мэдрэмжээр хөглөгдөн толигор, торгомсог арьсаа тольдон тольдон инээмсэглээрэй.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
23
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.