Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Үзэх дуртай киногоороо ТЕМПЕРАМЕНТАА тодорхойлоорой

"Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн агуу нь"


"Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн агуу нь" гэж В.И.Ленин хэлсэн байдаг. Ямар төрөл жанрын кино үздгээр нь хүний зан ааш, темперамент, сэтгэл зүйн байдлыг тодорхойлж болох гэнэ. Аль төрлийн кинонд дуртай гэдгээс нь шалтгаалж хүний сэтгэл санаа ямар байгааг ч мэдэх боломжтой. 

1. Драм  

Нийтэч, бусадтай амархан хэл амаа ололцож чаддаг хүмүүс драмын төрлийн кинонд дуртай байдаг гэнэ. Хэт их амбиц, дуулгаваргүй байдал нь тэдний найзын мөн хайр сэтгэлийн харилцаанд саад болдоггүй байна. 

2. Мелодрам 

Маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй дээрээс нь шүлэг, ном, зохиол гээд зохиол туурвих эхний шатандаа явж байгаа хүмүүс мелодрам буюу амьдралын хүүрнэл чиглэлийн киног үздэг байна.  Ийм төрлийн хүмүүс “Ажил хийвэл дуустал” гэсэн уриатай.  

3. Түүхэн кино 

Уран бүтээлч хүмүүс ихэвчлэн түүхэн кино үздэг. Тэд аливаа уран бүтээлд өөрсдийгөө сорьдог, бүтээл туурвих ур чадвартай, амьдралын мөн чанарыг ухаж ойлгодог хүмүүс. Өдөр тутмын ажил, амьдралаа маш системтэй байлгахыг эрмэлздэг ийм төрлийн хүмүүс хамгийн сайн найз болж чаддаг гэнэ.  Бусдын сэтгээгүйг тэд сэтгэдэг. 

4. Уран зөгнөлт кино  

Бүрэг ичимхий, их дотогшоогоо хүмүүсийн сонголт үлгэр, домгоос сэдэвлэсэн уран зөгнөлт кино юм.  Ийм төрлийн хүмүүс байнга эргэн тойрноосоо дэмжлэг хүсдэг байна. Маш нямбай, оньсого шиг хүмүүс.  Урваж шарвадаггүй, үнэнч шударгын “армийнхан”. 

5. Инээдмийн кино


Хэрэв та хөнгөн, хийсвэр бодолтой  хүмүүс л инээдмийн кино үздэг гэж боддог бол маш том андуурдаг нэгэн бололтой. Инээдмийн кинонд дуртай хүмүүс нэгдүгээрт, өглөгч, хоёрдугаарт үнэнч, хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг, өөдрөг үзэлтэнгүүд. Тэднийг “гэрэл цацруулагч” гэж хэлж болно. 

6. Эмгэнэлт кино 

Энэ төрлийн киноны үнэнч үзэгчид меланхолик хүмүүс байдаг. Тэдний харах өнцөг бусдаас өвөрмөц. Гэвч тэд заримдаа маш энгийн асуудлыг хүртэл шийдэж чаддаггүй байна. Зүрх нь амархан шархалдаг. Ямар нэгэн зүйлд санаа зовж эхэлбэл тэрхүү тойргоосоо амархан гарч чаддаггүй байна.   

7. Мюзикл кино

Кино сонголт нь хөгжимт жанрынх байвал ийм төрлийн хүмүүс эмзэг дэлбээнүүд л гэсэн үг. Аядуу зөөлөн ааштай, хошин шогийн мэдрэмжтэй тэгсэн мөртлөө бусдаас үргэлж хайр халамж, дэмжлэг хүсдэг хүмүүс.  

8. Хүүхэлдэйн кино

Олон ангит кино үздэг хүмүүс маргаашийн ангид яах бол гээд санаа зовж хүлээдэг бол хүүхэлдэйн кино үздэг хүмүүс эсрэгээрээ байдаг аж. Тэд дуртай хүүхэлдэйн киногоо үзэхээс гадна ертөнцийн хар бараан мэдээ мэдээлэл, муу муухай бүхнээс түр зуур ч болов холдож чаддаг гэж хариулжээ. Зорилготой, зорьсондоо хүрч чаддаг “мөнхийн хүүхдүүд”.   

9. Детектив кино

Өөрийгөө дээд зэргээр үнэлдэг, бусдаар өөрийгөө хүндлүүлж чаддаг мөн бусдыг хүндэлж чаддаг хүмүүс детектив кинонд дуртай байдаг гэнэ. Амьдрал нь олон төрлийн тод өнгөөс бүрддэг, оюуны чадамжтай хүмүүс юм.   

10. Тулаант кино

Маш их эрч хүчтэй, нийгмийн идэвхтэнгүүд тулаант кинонд нугасгүй. Тэд “Хүрээлэн буй орчноо хайрлаж, гэрийнхээ эргэн тойронд нэг ч болов мод тарья” гэсэн уриатай. Тэгсэн мөртлөө бусдын анхаарлын төвд байх дургүй оньсого шиг хүмүүс. Тулаант кинонд нугасгүй охид бүсгүйчүүд ихэмсэг, сонголт сайтай гэдгээрээ бусдаас онцгойрч чаддаг байна. 

11. Аймшгийн кино 

Амьдралынхаа турш адреналинаар өлсөж, цангаж байдаг хүмүүс аймшгийн киног шимтэн үздэг байна. Ийм төрлийн хүмүүс маш их эелдэг, хүлээцтэй,  уян дөлгөөн ааштай. Тэд амьдралын бодит үнэнийг цуурай болгохыг мөрөөдөгчид. Өөрийгөө киноны гол баатар буюу гэмт хэргийн хохирогчтой параллель шугаманд хамт байлгах дуртай хүмүүс. 

12. Триллер кино

Үзэл санааны эрх чөлөөг эрхэмлэдэг, нягт нямбай хүмүүсийг  триллер киноны үнэнч фанатууд гэж хэлж болно. Ийм төрлийн хүмүүс зөвхөн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж, амьдардаг бөгөөд замаасаа хазайдаггүй. Хэн нэгний дарамтанд байх дургүй, аливаа шийдвэрийг долоо хэмжиж нэг огтолж байж гаргагчид. Тэдэнтэй амьдралын утга учирын талаар бүхэл өдөржингөө яриа өрнүүлсэн ч багадна. 

13. Фантастик кино

Янз бүрийн адал явдалд дуртай хүмүүс фантастик киноны хорхойтнууд. Хэрвээ тэдний амьдралд ямар нэгэн адал явдал тохиолдохгүй байвал өөрсдөө адал явдал эрж хайдаг. Та ийм төрлийн хүмүүстэй хамт чөлөөт цагаа өнгөрүүлбэл хэзээ ч харамсахгүй. Фантастик киноны үнэнч үзэгчид мөрөөдөж чаддаг, мөрөөдлөө бодит болгож ч чаддаг.

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
8
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.