Хайх зүйлээ бичнэ үү

мин

МакГрегор, Мэйведер хоёр “холимог” дүрмээр тулалдана

Хөлөөр өшиглөх, өвдөг, тохойгоор цохихыг хориглоно.


Конор МакГрегор, Флойд Мэйведер нарын хариу тоглолт явагдах янзандаа ороод эхэлжээ. 2017 оны наймдугаар сард тэд рингэн дээр боксын дүрмээр тоглож, Флойд техникийн нокаутаар ялсан билээ. Энэ удаад тэд октагон торон дотор тулалдана, гэхдээ холимог тулаан биш гэнэ.

"The Sports Journal” сэтгүүлийн редактор Омар Аль Раиси “Өвөрмөц ёстой л “холимог” дүрмээр тулаан явагдана. Бокс, холимог тулааны холимог дүрэм” гэж бичжээ.
Ингээд дүрмийг танилцуулья:
•    Тамирчид торонд хөл нүцгэн, холимог тулааны бээлийтэй тоглоно.
•    Хөлөөр өшиглөх, өвдөг, тохойгоор цохихыг хориглоно.
•    Клинчийг зөвшөөрнө.
•    5 минутаар 5 үе тулалдана.
•    70 кг-ийн жин буюу Конорын жинд үзэлцэнэ.

Энэ тулааныг UFC, Mayweather Promotions, McGregor Entertainment гэсэн гурван газар зохион байгуулах аж.
Холимог дүрэм нь Мэйведерт ашигтай. Учир нь холимог тулааны жинхэнэ дүрмээр тогловол Флойдод ямар ч боломж байхгүй билээ.

Конорын дасгалжуулагч Жон Кавана “Тулаан эхлэнгүүт Конор хөлд нь ороосой гэж би хүсч байна. Босоо байдлаас шууд Мэйведерийг цохиод унагачихвал сонирхолгүй. Хэвтээ барилдаан болж, Конор дээр нь суугаад Мэйведерийг нүдэж, бага зэрэг “янаглах” хэрэгтэй” гэж ярьж байна.
Конортой тоглосныхоо дараа 300 сая долларын чек авсан Мэйведер дахиж тулалдахгүй гэж зарласан. Гэхдээ энэ оны эхээр бодлоо өөрчилсөн юм.
Нэгдүгээр сард Флойд рекламд тоглохын тулд анх удаагаа торонд орж үзсэн. Харин түүнийг хараад МакГрегор үхтлээ инээж байлаа.

“Торон дотор би түүнийг будаа болгоно. Хэрэв Флойд үнэхээр холимог тулаанд ирвэл би түүнийг хүндэлнэ. Би боксын рингэнд гарна гэж хэлээд хэлсэндээ хүрсэн. Одоо түүний ээлж” гэж Конор ярьж байлаа.

Мэйведер “Удахгүй холимог тулаанд орно. UFC-ийн аварга Вудлитэй хамт бэлтгэж байна. Би барилдаж чадна. Барилдаандаа би өөртөө 10-аас 7 оноо өгнө. 9 болтол нь нэмэх бодолтой. Бокс бол мэдээж 10 онооны системээр тоолсон ч 100 оноо авна. Кик боксын хувьд одоохондоо 4 оноо авахаар байна” гэж хэлсэн юм.

Мэйведерийн энэ үгний дараа Лас-Вегас хотын Westgate казино конор, Флойд хоёрын тулааны бооцоог авч эхэлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
19
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.