Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харүки Мүракамигийн бүтээлүүдээс онцлох 15 эшлэл

Амьдрал, хайр болоод хагацлын тухай...


Японы нэрт зохиолч Харүки Мүраками этгээд бичлэг, дүрүүдээрээ дэлхийд танигдсан. Хийсвэр гэмээр зохиолууд дунд нь харахад энгийн боловч анхаарч уншвал ихийг ухааруулах сургаал олон.

Амьдралын тухай

“Юу чамд хэрэгтэйг хэн мэдэх юм бэ? Тийм болохоор аз жаргалын сэжим хаа ч таарсан шүүрч аваад бусад хүн юу гэхийг тоохгүй байх хэрэгтэй. Амьдралд тийм боломж хоёр гуравхан л тохиодгийг би туршлагаараа мэдсэн. Тэр боломжоо алдаад өнгөрүүлчихвэл харин насан туршдаа харамсдаг”

“Норвегийн ой”

 

“Бид цаг хугацааг буцаах боломжтой байсан ч яг эхэлсэн цэгтээ очих нь юу л бол”

“1Q84”

 

“Чи юу ч хүлээж байлаа гэсэн хүссэн хэлбэрээр чинь ирэхгүй гэж мэд”.

“Эрэг дээрх Кафка”

 

“Бидний одоо гэж нэрлэдэг зүйл өнгөрсний цуглуулга юм” 

“1Q84”

Мэдлэгийн тухай

“Баримт үнэнийг илэрхийлж чадахгүй байх нь бий. Үнэнийг баримтаар батлах боломжгүй үе бас бий”

“Баадуутай шувууны тэмдэглэл”

 

“Чи хүн бүхний уншдагийг л зөвхөн уншвал тэднээс илүүг сэтгэж чадахгүй”

“Норвегийн ой”

 

“Сургуульд бидний суралцдаг хамгийн чухал мэдлэг бол хамгийн чухал зүйлсийг сургуульд олж мэддэггүйд оршино”

“Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэв”

 

“Үнэн заримдаа элсэнд булагдсан хот шиг санагддаг. Цаг мөч өнгөрөх тусам элсэн овоо зузаарсаар байдаг ч нэг л мөчид хийсэн одож, нууснаа илрүүлдэг” 

“Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”

 

Хайрын тухай

“Би үргэлж л хайрыг эрж явсан. Тэгээд нэг л удаа, ердөө энэ нэг л удаа хайраар бялхаж, илүүг хүртэж чадахгүй болтлоо бялуурч үзэхийг хүссэн юм”

“Хонгор Спутник” 

 

“Хайранд умбасан хүн бүр өөрийнхөө гээгдсэн хэлтэрхийг эрж яваа. Ийм ч учраас дурласан хүн бүр дурлалт хүнээ бодохоор гунигладаг. Яг л сайхан дурсамж үлдээсэн, хараагүй удсан газартаа очих шиг”

“Эрэг дээрх Кафка”

Хагацлын тухай

“Өвдөлт зайлшгүй. Харин шаналал бол сонголт”

“Гүйлтийн тухай ярихдаа би юу хэлэв”

 

“Тэмцэл, үзэн ядалт, хүсэл шунал үгүйд эдний эсрэг мэдрэмж үүсэхгүй. Аз жаргал, гүн холбоо, хайрын аль нь ч оршихгүй. Гонсойлт, гутрал, гуниг хаа байна, тэнд л аз жаргал сэрдэг. Цөхрөл үгүй бол итгэл найдвар үгүй”  

“Увайгүйчүүдийн гайхамшгийн орон ба ертөнцийн төгсгөл”

 

“Дурсамж гэдэг хүмүүсийг цэнэглэж амьд байлгадаг түлш байх”

“Харанхуй болоход”

 

“Хүмүүс яагаад ганцаардах ёстой юм бэ? Юуны төлөө? Сая сая хүн өөрсдийг нь бүтэн болгох хэн нэгнийг эрэх атлаа өөрийгөө тусгаарласаар байдаг. Яагаад? Хүн энэ орчлонд бусдын ганцаардлыг зөөллөх гэж л ирдэг юм уу?

“Хонгор Спутник” 

 

“Хүн бүр өөрт үнэтэй ямар нэг зүйлийг алддаг. Алдагдсан боломж, завшаан, хэзээ ч эргэж ирэхгүй мэдрэмжүүд. Гэхдээ энэ бол амьдралын салшгүй хэсэг”

“Эрэг дээрх Кафка”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.