Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ой санамжаа алдахад нөлөөлдөг аюултай 20 эм

Мэдэх ёстой.


Жоргүй хэрэглэсэн болон хэтрүүлэн хэрэглэсэн эмнээс болж жилд хэдэн арван сая хүн хохирч байна. Мөн яг энэ тооны хүмүүс зүгээр л "эм" хэрэглэснийхээ төлөө хохирч байна.

Ямар 3 төрлийн эм ой санамж алдахад нөлөөлдөг вэ?

“Анти-” эмүүд

Антидепрессант, антибиотик, антихистамин, антипсихотик зэрэг “анти” эмүүд хэрэглэдэг бол ацетилхолин буюу нервийн эсээс булчингийн эс рүү мэдээлэл дамжуулах үйл явцад нөлөө үзүүлэх өндөр магадлалтай. Ацетилхолин бага байгаа тохиолдолд төвлөрч чадахгүй, мартамхай болох, зөв үг олж хэлж чадахгүй болох зэрэг асуудалтай тулгардаг.

Нойрны эмнүүд

Соната, Лунеста, Амбиен зэрэг нойрны эмнүүд ийм төрлийн аюул дагуулна. Тэр тусмаа Амбиен эмийн тухай маш олон мэдээлэл байдаг. Нэгэн судалгаагаар уг эмийг хэрэглэсэн хүмүүс яг үнэндээ бөх нойрсох бус согтуу эсвэл комд орсон мэт ухаангүй болж байгааг тогтоож. Амбиенийг мөн нэг талаараа “Чөтгөрийн аспирин” гэж нэрлэдэг.

Холестрол бууруулах эмүүд

Ийм эмүүд таны тархинд хамгийн муу нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн доктор Бовден өөрийн “The Great Cholesterol Myth” номондоо бичсэн байдаг.

Холестрол ой санамж, шинэ зүйл сурах, хурдан сэтгэх зэрэгт чухал нөлөөтэй зүйл. Мөн тархины эсүүд хоорондоо харилцахад чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс үүнийг бууруулах эм хэрэглэх нь тархинд сөрөг нөлөөтэй.

Ой санамжаа алдахад нөлөөлдөг хэмээн танигдсан 20 эм:

  • Өвчин намдаагч – морфин, кодеин, героин
  • Нойрны эм – Амбиен, Лунеста, Соната
  • Паркинсоны өвчинд зориулагдсан – скополамин, атропин, гликопирролат
  • Эпилепси – фенитоин, Дилантин
  • Бензодиапез – Валиум, Ативан, Xanax, Далмане
  • Хинидин
  • Напроксен
  • Стероид
  • Антибиотик
  • Антигистамин
  • Интерферон
  • Цусны даралт ихсэх үед уудаг эмүүд
  • Инсулин
  • Beta Blockers эм
  • Метилдопа
  • Антипсихотик – Халдол, Мелларил
  • Сэтгэл гутралын эсрэг “tricyclic antidepressants”
  • Лити
  • Барбитурат – Амитал, Нембутал, Секонал, фенобарбитал
  • Химийн эмчилгээний эмүүд 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
10 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.