Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Үзэгчдийг 20 жил хүлээлгэсэн "Дон Кихотыг хөнөөсөн эр" киноны трейлер цацагдлаа

“Дон Кихотыг хөнөөсөн эр” киноны трейлер энэ сарын 4-нөөс цацагдаж эхэллээ.


Английн найруулагч Терри Гиллиамын сүүлийн 20 жилийн турш гүйцээж чадаагүй суут бүтээл бол “Дон Кихотыг хөнөөсөн эр” кино юм. Тэгвэл кино сонирхогчдын 20 жилийн хүлээлт болсон энэхүү киноны зураг авалт өнгөрөгч оны гуравдугаар сард дахин хийгдэж эхэлсэн бөгөөд эцсийн үр дүнг харах мөч тун ойрхон байгаа аж.  

1998 онд хийгдэж эхэлсэн Гиллиамын уг томоохон төслийг дэлгэцнээ амилуулахад санхүүгийн болон хууль, эрх зүйн асуудал саад болсон байна. Тэрээр “Миний хувьд уран бүтээлээ амилуулахын тулд олон удаа алхам хийсэн ч бүтсэнгүй. Киноныхоо зураг авалтыг дуусгаж, өөрийнхөө нүдээр хартал юу ч яримааргүй байна” хэмээн хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Зураг авалт нь дэлхий дахиныг донсолгосон энэхүү киноны талаар 2002 онд “Ла-манчид алга бологсод” нэртэй баримтат кино хүртэл хийж байв. 

20 жил үргэлжилсэн зураг авалтанд Холливуудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Юэн МакГрегор, Жан Рошфор, Роберт Дюваль, Адам Драйвер, Жонатан Прайс, Стеллан Скарсгард, Росси де Пальма нар оролцжээ.

Алдарт зохиолч Мигель де Сервантесийн дэлхийн утга зохиолын ноён оргил “Дон Кихот” романаас сэдэвлэсэн  “Дон Кихотыг хөнөөсөн эр” киноны трейлер энэ сарын 4-нөөс албан ёсоор цацагдаж эхлээд байна. Олон жилийн хичээл зүтгэлийн ачаар бүтсэн  энэхүү киноны трейлерээс та бүхэн жүжигчин Адам Драйвер, Ольга Куриленко, Стеллан Скарсгард, Джонатан Прайс, Росси де Пальма нарыг олж харах болно. Харин киноны нээлтийн хугацаа хараахан тодорхойгүй байна. 

 

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
32
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.