Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн Улаанбаатар хотод л харж болох 10 үйлдэл

Бидний болиулах ёстой ч арга хэмжээ авахгүй явсаар буй зүйлс.


Өөрийн гэсэн ухамсаргүй, бүдүүлэг хүнийг "орк" гэж нэрлэдгийг уншигч та мэдэх байх. Өдөр бүр зөрж өнгөрдөг хүмүүс дунд ийм хүн цөөнгүй бий. Иймээс  Юнител групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хаврын урамшууллын “Зөв гэр бүл” цэнэглэгч картаар дамжуулан олон нийтийг зөв хандлага, эерэг үйлдэлд уриалсан олон төрлийн ажлыг хийж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Юнител групп, ub.life сайт хамтран та бүхэнд зөвхөн Улаанбаатар хотод л харж болох бүдүүлэг 10 үйлдлийг хүргэж байна. 

1. Шүлс, нус, цэрээ хаа сайгүй хаях

Ард тань явж байгаа хүн гэнэтхэн дотор арзаганатал шүлсээ хаяж, ил задгай нус, цэрээ нийж байгаатай та өчнөөн таарсан байх. Яг энэ үед танд ийм мэдрэмж төрдөг.  

2. Хогоо ил задгай хаях 

Машиныхаа цонхоор хогоо хаяж, хажууханд нь хогийн сав байхад л өөр тийшээ сагсан бөмбөг тоглож байгаа аятай шидэж явдаг хүмүүсийг харж байсан биз дээ. Ингэхээр хот маань яаж цэвэрхэн байх билээ дээ? Гадаадад зарим хүмүүс ийм нэг хариу үйлдэл авч байгаа гэсэн шүү.

3. Гарцаар гарч байхад дайрах шахам явдаг соёлгүй жолоочдын үйлдэл

Ногоон гэрэл, цагаан шугамаараа гарч байхад л дуут дохиогоо хангинуулж, хараалын үг урсгадаг бүдүүлэг жолооч нар энд багтана. Зарим хүн ийм арга хэмжээг хүртэл авсан байх юм. Бид ч бас туршаад үзвэл яадаг бол?

4. Ил задгай бие засах

Та төсөөлж байна уу? Харамсалтай нь ийм үйлдэл их гардаг.

5. Охид бүсгүйчүүдийг хоргоож, янз бүрээр дуудах

Гоё сайхан хувцас өмсөн алхах эмэгтэйчүүдийг хоргоож, шүгэлдэж, янз бүрийн үг хэлнэ гэдэг хүчирхийллийн нэг төрөл. Хэрэв эрчүүдийг ингэвэл ямар санагдах бол?

6. Үзвэр үйлчилгээний үеэр зохисгүй үйлдэл гаргаж, бусдыг үймүүлэх 

Кино театрт сууж байхад хойноос өшиглөх, тасралтгүй ярьж, шуугилддаг тохиолдол байнга гардаг. Тэгээд бүр аймшгийн кино үзэх гээд жаахан хүүхэд дагуулаад орж ирсэн тохиолдол ч байна.  

7. Согтуугаар жолоо барих

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцоно гэдэг байж болох хамгийн муу үр дагавартай үйлдэл. Зүгээр шахуу явж байж бид ямар нэг зүйлд өртөх магадлалтай газар амьдарч байна. Зайлшгүй нөхцөлд дуудлагын жолооч, такси дуудах гэх мэт аргууд байна. Мөнгөгүй бол зээлээд ч хамаагүй такси бариад явдаг л газар.

8. Ил задгай тамхи татаж, тамхины ишээ хаях

Хэрэв хүн яг хажууд тамхи татаад байвал яг нэг иймэрхүү болдог л биз дээ?

9. Урсгал сөрж, машинаа буруу байрлуулж бөөн түгжрэл үүсгэх

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хамгийн их “гай” болдог зүйл бол жолоочдийн зүй бус үйлдлүүд. Ийм жолооч нарт янз бүрийн л "сануулга" өгөх юм. Нөгөө хэд маань юм боддог л байгаа?

10. Нэг нэгэндээ хүндэтгэлгүй харьцаж, дээрэнгүй аашлах

Хэрэв та төрөлх хотоо хайрлаж, эргэн тойрны хүмүүсийг хүндэлдэг бол дээр дрдсан түгээмэл "орк" үйлдлийг битгий гаргаарай. Нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, "Зөв" амьдарцгаая. "Орк" гэж дуудуулах сайхан биш шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
14 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.