Хайх зүйлээ бичнэ үү

мин

Б.Мөнхжин Хаврын Гран Прид түрүүллээ

Ннийт 70 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд үүний дотор ОУИМ цолтон 4, ДДХМ 8, спортын мастер 21, дэд мастер 15 байсан юм.


“Шашки” сэтгүүлийн бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Хаврын Гран При тэмцээн дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 70 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд үүний дотор ОУИМ цолтон 4, ДДХМ 8, спортын мастер 21, дэд мастер 15 байсан юм.

Швейцарь системээр есөн өрөг тоглож, дүнгээ гаргахад ДДХМ Б.Мөнхжин 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр эхний өрөгтөө спортын мастер Э.Хүслэнд хожигдсон ч зургаа дараалан ялж, улмаар сүүлийн тавилдаа гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийг хожсон юм. 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдийн ангилалд анхны тэмцээндээ түрүүлж байгаа нь энэ аж. Тэмцээнийг тэргүүлж явсан Ц.Отгонбилэгийг сүүлийн тавилд хожсон ДДХМ Ц.Сүхбат 14 оноогоор удаалав. Ижилхэн 13 оноотой таван тоглогчоос коэффициентийн зөрүүгээр ДДХМ Ц.Отгонбилэг, ОУИМ Р.Манлай, ДДХМ М.Шийравжамц нар шагналт байранд шалгарлаа.    

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Б.Анужин, Э.Хүслэн, ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх, С.Таня, охидын ангилалд спортын мастер Н.Налжормаа, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Пүрэвбаатар нар тэргүүллээ. Тусгай шагналыг Өмнөговь аймгийн өсвөрийн даамчин, дэд мастер Н.Лхагвадолгорт олгосон байна.
Тус тэмцээн нь Монголын даамын холбооноос зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны гурав дахь тэмцээн ажээ. Тэмцээнийг Л.Цэрэнбямба агсны том хүү, спортын мастер Ц.Эрдэмбилэг захиралтай “Энгүүмэл билэг” ХХК ивээн тэтгэсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
16 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
23
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.