Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жуулчдын заавал очих ёстой дэлхийд алдартай 5 зах

“Гранд базаар”-т очиж үзээгүй л бол Истанбул хотод байгаагүйд тооц гэдэг.


“Гранд базаар”-т хар захад очиж үзээгүй л бол Истанбул хотод байгаагүйд тооц гэдэг үг бий.  Яг үүний адил дэлхийн ихэнх улс орнууд өөрийн гэсэн дүрэмтэй. Тийм учраас аялж зугаалах явцад өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд заавал очиж үзэх ёстой дэлхийд алдартай сонгодог худалдааны таван захыг танилцуулья. 

1. Блюмен Маркт, Амстердам 

Амстердам хотыг зоривол цэцэгсийг чиглээд яваад л бай, яваад л бай. Таныг хамар битүүрч, ханиадтай байсан ч цэцэгсийн анхилуун үнэр таныг Сингелийн суваг руу хөтлөх болно. XVII зуунаас хүмүүс энэ газарт цэцгийн худалдаа эрхэлж эхэлжээ. Тухайн үед цэцгийн наймаачид газрыг түрээслэхгүйн тулд хөвдөг зах болгож, эргээр явж байсан хосуудад цэцэг худалдаж авахыг санал болгодог байсан гэдэг. Хоёр зууны дараагаар нутгийн удирдлагууд тус сувгийг хаах шийдвэр гаргасан байна. Орчин үеийн Амстердам хот цэцэгсээр хүрээлүүлсэн гайхамшигтай хот, харин цэцгийн зах нь жуулчдыг соронзон мэт татдаг газар болжээ. 

2. Дамноен Садуак, Бангкок 

”Damnoen Saduak”  монгол хэлнээ хөрвүүлэхэд “саад бартаагүй зам” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь Тайланд дахь хамгийн алдартай хөвдөг зах юм. Эрт дээр үед зам тавих боломжгүй байсан учраас сувгуудыг замын зориулалттай ашигладаг байжээ. Тийм ч учраас Бангкокийг “Азийн Венец” гэж үздэг. Бангкокоос 100 километрийн зайд “Дамноен Садуак” хэмээх нэгэн ер бусын гэмээр хөвдөг зах бий. Эндээс 8-9 ам.доллараар завь түрээсэлж, захаар аялах боломжтой. Энэхүү хөвдөг зах нь жимсэнд нугасгүй хүмүүсийн хувьд оньсого гэсэн үг. Модон гоёл чимэглэл, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг ч эндээс худалдаж авах боломжтой. 

3. Эль-Растро, Мадрид 

“Эль-Растро” захын нэршил XVII-XVIII зуунаас эхтэй. Шууд орчуулбал “цуст мөр” гэсэн утгатай үг юм. Учир нь энэ газарт одоогоос 200 жилийн өмнө мал нядалгааны газар байрладаг байжээ. Одоо энэ газарт дэлхийн сонгодог захуудын нэг “Эль-Растро” бий. Яг л арабын шах шиг хивсэн дээр тухалсан, эсвэл зүгээр цементэн дээр сууж бараагаа зарж байгаа гээд янз бүрийн наймаачинг та бүхэн энэ захаас олж харах боломжтой. Энд ирэхдээ та заавал худалдаа хийх шаардлагагүй бөгөөд ер бусын орчин таныг угтаж авна. 

4. Бокери, Барселон

“Бокерия” зах нь “Сан-Жузеп” гэх нэрээрээ ч алдартай. Анх хотын хананы хажууд зэргэлдээх хот суурингийн тариачид наймаа хийдэг байсан тэр газар хүнсний зах бий болсон нь 1237 онд ажээ. Хамгийн анх энэ газар мах худалдаалдаг байсан гэдэг. Зуун зууны турш зах хүрээгээ тэлж, 1826 онд хотын захирагч албан ёсоор захын нэрийг баталж байжээ. Харин 27 жилийн дараа захыг албан ёсоор нээсэн байна. Захын нийт талбай 2583 ам метр  бөгөөд 1941 онд дээврийг бүрэн шинэчилсэн байна. Зах үндсэн үүргээ биелүүлэхээс гадна хотын сонирхолтой түүх дурсгалын газар болдог бөгөөд энд дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг аж.

5. “Гранд Базаар”, Истанбул 

“Гранд Базаар” нь дэлхийн хамгийн эртний захуудын нэг юм. Агуу их хаан Фатих Султан Мехмет 1464 онд анхлан энэ газрын шавыг тавиулж байжээ. 58 гудамж, 4000 гаруй дэлгүүртэй энэхүү захыг дэлхийн өнцөг бүрээс өдөрт хагас сая хүн зорьж ирдэг байна. Тэдгээр жуулчид худалдаа хийхийн хажуугаар хотын соёлыг мэдэрдэг байна.  Истанбул хотыг жинхэнэ дэлгүүр хэсэгчдийн диваажин гэж нэрлэдэг нь ийм учиртай. Эндээс алт мөнгөн эдлэл, дурсгалын зүйлс, хувцас даавуун эдлэл гээд бүх төрлийн барааг худалдаж авах боломжтой.

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
41
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.