Хайх зүйлээ бичнэ үү

мин

Расул Хадем Ираны бөхийн холбоог дахин удирдана

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд удаан гуйсны эцэст Хадем ажлаа үргэлжлүүлэн хийхээр боллоо.


Олимпийн аварга, дэлхийн хошой аварга Расул Хадем Ираны бөхийн холбооны тэргүүний албан тушаалаа өглөө хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн ч өнөөдрөөс ажилдаа буцан оржээ.
Расул Хадем Ираны чөлөөт бөхийг 2014 оноос хойш удирдаж байгаа бөгөөд Ираны ҮОХ-ны гишүүн, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн билээ. Түүний холбооны тэргүүний ажлаа өгөх гэсэн шалтгаан бол Иранд Израилийн бөхтэй барилдахыг хориглосон бичигдээгүй хуультай явдал юм. Польшид болсон залуучуудын ДАШТ-д Ираны бөх Карими дараагийн тойрогт Израилийн бөхтэй таарахгүйн тулд санаатайгаар ялагдсан явдал гарсан. Үүнээс болж тус тамирчин олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа.
Хадем энэ бичигдээгүй хуулийг устгахын төлөө тэмцэл хийж байгаа юм. Мөн Чөлөөт бөхийн холбоо санхүүгийн хямралд орсон нь бас нэгэн шалтгаан болсон.

Өнгөрсөн долоо хоногт болсон холбооны хурал дээр Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд удаан гуйсны эцэст Хадем ажлаа үргэлжлүүлэн хийхээр боллоо. Хадем хурлын дараа “Миний тавьсан асуудлууд шийдэгдээгүй ч маш олон хүний хүсэлтийн дагуу ажилдаа буцан орлоо” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Спортын яамнаас холбооны өрийг дарна гэж амалсан.
Хадемийн нэн тэргүүнд хийх ажил бол түүнийг эзгүйд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоотой дээд цэгтээ хүртэл хурцадсан харилцаагаа эв түнжинтэй болох. Учир нь Ираны бөхийн холбоо нутагтаа зохиох сонгомол барилдааны Дэлхийн Цомын тэмцээний хуваарийг одоо болтол тохирч чадаагүй байгаа төдийгүй АНУ-д болсон чөлөөт бөхийн дэлхийн Цомын тэмцээнд оролцоогүй. Хадем бол Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд тун нөлөө бүхий эрхэм бөгөөд олон удаа иран бөхчүүдийг олон улсын тэмцээний эрхээ хасуулах гэж байхад нь аварч байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
23
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.