Хайх зүйлээ бичнэ үү

мин

45 нас хүрсэн Эдриан Броудигийн тухай 15 баримт

Төгөлдөр хуурч Владислав Шпильманий дүрд тоглохын тулд Эдриан 12 кг туржээ.


Европ тивийг байлдан дагуулсан америк залуу Эдриан Броуди 45 нас хүрлээ. Түүнийг Холливудад “хамелоен жүжигчин” гэж нэрлэдэг. Учир нь тэр ямар ч дүрд хувирч чаддаг. Тэнэг мангуу, аймшигт алуурчин, залилангийн мастер, уран зураач, өр нимгэн зохиолч, өс санасан мафийн босс гээд л хэн ч болсон тэр чадна.

1. Эдриан Броуди 1973 оны дөрөвдүгээр сарын 14-нд Нью-Йоркийн Квинсе дүүрэгт төржээ.

2. Ээж нь гэрэл зурагчин сэтгүүлч, аав нь түүхийн багш. Эцэг эхийнхээ дэмжлэгээр Эдриан 12 настайгаасаа хүүхдийн баяр дээр илбэ үзүүлж эхэлжээ. Түүний хөтөлбөр “Гайхалтай Эдриан” нэртэй байв. 2014 онд тэр түүхэн дэх хамгийн алдартай илбэчин Харри Гудинигийн дүрийг бүтээснийг хувь заяа гэлтэй.

3. Том гунигтай нүдээр нь түүнийг Аль Пачинотой адилтгадаг.

4. “Төгөлдөр хуурч” киноны хөгжимчний дүрээрээ тэр Францын “Сезар” шагнал хүртсэн анхны америк жүжигчин болсон.
5. Төгөлдөр хуурч Владислав Шпильманий дүрд тоглохын тулд Эдриан хоёр долоо хоногийн турш өдөрт ганц хооллож, 12 кг туржээ. Тэр өдөрт 200 грамм тахианы цээж мах, салат л иддэг байлаа.

6. Түүний нэрээр Нарны системийн нэгэн одыг нэрлэсэн.
7. “Summer of Sam” киноны зураг авалт дээр хамраа хугалсан ч хагалгаа хийлгэхээс татгалзсан. Хугархай хамартай илүү сонирхолтой харагдаж байна гэж тэр хэлсэн гэнэ.

8. “Peaky blinders” цувралын найруулагч Стивен Найт мафийн толгойлогч Лука Чингреттогийн дүрийг Эдрианд зориулан бичсэн гэж ярьсан байдаг. Түүнийг тоглуулна гэж төслөө эхэлж байхдаа л бодож байжээ.

9. 2012 оноос тэр орос модель Лара Лиетотой найзалж байгаа ч харилцаагаа хэвлэл мэдээллээс нуудаг.
10. “The Jacket” кинонд түүнтэй хамт тоглосон Кира Найтли “Эдриан ажилдаа үнэхээр үнэн сэтгэлээсээ ханддаг. Түүний эрч хүч зураг авалтын талбайг тэр чигээр нь эзэмддэг” гэж хэлсэн удаатай.

11. Тэр рэп дуучин Тупак Шакуртай найз байлаа. Хамтдаа “Bullet” кинонд тоглож байв.
12. Эдриан Броуди чихуахуа үүлдрийн Чило нэртэй нохойтой.

13. Зул сарын баярын H&M брэндийн реклам нь том амжилт олсон.

14. “Manolete” киноны тореодорын дүрд тоглохын тулд Эдриан хэдэн долоо хоногийн турш испани хэлний хичээлд явж байлаа.

15. Броуди хүний дотоод сэтгэлийг харуулсан хүнд хэцүү дүрэнд дуртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
39
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.