Хайх зүйлээ бичнэ үү

мин

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа

Суурин төлөөлөгч Марк Кэйниг манай улсад өнгөрсөн нэгдүгээр сард томилогдон ирсэн.


Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй өчигдөр (2018.04.16) уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад болон үе үеийн парламентыг чадавхижуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход тус сангийн үзүүлсэн техникийн дэмжлэгийн талаар товч ярилаа.

Тэрбээр энэ үеэрээ шинээр томилогдон ирсэн суурин төлөөлөгчийн цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Суурин төлөөлөгч Марк Кэйниг манай улсад өнгөрсөн нэгдүгээр сард томилогдон ирсэн талаараа хэлээд, хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Тэрбээр аливаа асуудлаар улстөрийн эрх ашгаас илүү ард иргэдийн саналыг сонсох боломж олгодог зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байхтай холбогдуулан саналаа хэлсэн. Мөн орон нутгийн засаглал, нийслэлийн эрх зүйн байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо хэллээ.

Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд өнөөдөр (2018.04.17) манай улсад айлчлан ирэх учир талууд хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн уулзалт зохион байгуулж, санал солилцохоор шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
26
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.