Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний тээврийн автомашины тоо 20 хувиар нэмэгдлээ


  |     2018-04-17 13:14   |     306
  2018-04-17 13:14   |     306

Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр энэ өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна.

Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ганцмодны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж байсан нь Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргээд байсан юм.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ы Баяннуур хотын удирдлагатай уулзаж, хоёр тал хил нэвтрүүлэх боломжоо нэмэгдүүлэх талд санал нэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллаж, хотын удирдлагатай нь уулзсан юм. Тэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцож, хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн,  мөн Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөх баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улсыг хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байгаа гэдгээ айлчлалын үеэр илэрхийлж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг хариуцагчийг томилов

ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг хариуцагчаар томиллоо.

  2018-08-14 11:29

Дэд сайд асан Б.Цогтгэрэл "БАЯРТАЙГААР" ажлаа өгсөн жиргээгээ устгажээ

Албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлага, сахилга бат ямар хэмжээнд байгаа тухай хөндөгдөж байна.

  2018-08-13 16:48

Улс төрчид хэрхэн хариуцлага хүлээдэг вэ?

Олон нийтийн өмнө ёс зүйн болон ажил, хэргийн хариуцлага хүлээж чаддагаараа Японы нийгэм, улс төрийн хүрээлэл дэлхий дахинаа жишиг болдог. Тэд хариуцлагаа хэрхэн хүлээдэг, учир шалтгаанаа хэрхэн тайлагнадаг жишээг бид хүргэж байна.

  2018-08-13 14:25