“Өшөө авагчид, Цаглашгүй дайн”-ыг 90-өөд хийсэн бол ийм байх байсан
Энэ сарын 27-нд Монголд “Өшөө авагчид, Цаглашгүй дайн” буюу “Avengers: Infinity War” киноны нээлт болно.
Энэ сарын 27-нд Монголд “Өшөө авагчид, Цаглашгүй дайн” буюу “Avengers: Infinity War” киноны нээлт болно. Энэ киноны фэнүүдийн нэг хэсэг супер баатруудын хэн нь Танос титаныг ялж чадах бол гэж төсөөлөн бодож байгаа бол нөгөө хэсэг нь “Өшөө авагчид, Цаглашгүй дайн”-ыг 90-өөд хийсэн бол ямар байх байсан бол хэмээн толгойгоо гашилгаж сууна.
Өшөө авагчдын нэгэн фэн 90-өөд оны алдарт жүжигчид “Avengers”-т тоглосон бол ямар байх талаар постер хийсэн байна.
Их зантай Тони Старкийн оронд Том Круз.
Америкийн ахмадыг Брэд Питтэд.
Black Widow-т Милла Йовович.
Хүн аалзын дүрд залуу Леонардо Ди Каприо.
Тораг Дольф Лундгрен бүтээнэ.
Хар ирвэс бол Дензел Вашингтон.
90-өөд оны Өшөө авагчид ийм байх байжээ. Тэр үеийн Холливудын бүх алдартныг та эндээс харж байгаа байх.
Энэ постер цахим сүлжээгээр маш хурдан тарж, фэнүүд өөрсдийн хувилбарыг санал болгож эхэлсэн юм.
Star-Lord-д Firefly цувралын жүжигчин Натан Филлионийг санал болгосон.
Хар ирвэст хамгийн тохирох нь Уэйсли Снайпс гэж үзэх хүн ч байна.
Quicksilver-д Кевин Бейкон.
Халкад тохирох хүн бол яаж ч бодсон Халк Хоган байх нь ойлгомжтой.
Харин та Вачовски, Стивен Спилберг, Люк Бессон, Жеймс Кэмерон, Роберт Земекис, Квентин Тарантино нарын хэн нь найруулаасай гэж бодож байна?