Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сүүлийн үед хүмүүсийн хамгийн их уншиж буй шилдэг борлуулалттай 10 ном

Хүмүүс юу уншиж байна?


1. Алхимич – Пауло Коэльо

Андалузийн хоньчин хүү Сантъяго ам дамжин яригдсан нууцлаг эрдэнэсийг олох аялалд мордож буй тухай энэхүү зохиолд өгүүлдэг. Мөрөөдөл хүсэл нь түүнийг төсөөллөөс нь ч илүү баян болгоно гэдэгт тэр итгэж байлаа. Энэ аялал залуу хүүд зүрх сэтгэлээ сонсох, зөн совингоо дагахын үнэ цэнийг мэдрүүлж, өөрийгөө нээх, хамгийн чухал нь хүсэл мөрөөдлөө олоход нь тусалдаг.

“Алхимич” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

2. Аляскагийн эрэлд – Жон Грийн

Майлс Халтер бол алдартнуудын сүүлчийн үгэнд шунан дурлагч, амгалан тайван гэрээсээ уйдсан жирийн нэг хүү. Тэрээр Француйс Рабелэйсийн "Агуу их магадлал" хэмээх шүлгээс л болж нийтийн ахлах сургуульд явна. Харин Клүвер Крийкт Аляска Янаас өгсүүлээд тааварлашгүй олон зүйл Майлсыг хүлээж байлаа.

“Аляскагийн эрэлд” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

3. Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд

Хүн төрөлхтний аугаа түүх, гайхамшигт бүтээл, сая сая хүний амийг аварсан анагаах ухааны нээлтүүдийг гаргасан, урласан, зохиосон, нэр алдар нь дэлхий дахинд мөнхрөн үлдсэн суут эрдэмтдийг энэхүү ном танилцуулж байна. Эрдэмтдийн тухай өгүүллийг цаг тооны дарааллаар байрлуулав. Үүнд эрдэмтний товч намта, үзэл онол, гол гол бүтээл амьдралын онцлох он жилүүдийг оруулж, нээлт бүтээлийн ач холбогдол, хувь нэмрийг үнэлж дүгнэн бичсэн. Мөн нэр томъёоны тайлбар хэсгийн хавсралт хэлбэрээр оруулж өгөв.

“Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

4. Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд

Хүчирхэг эрчүүдийн ард ихэвчлэн ухаалаг эмэгтэйчүүд байдаг нь нууц биш.. Авьяасыг нь хөглөгч тэр бүсгүйчүүд өөрийн суутныхаа араас чимээгүйхэн дагаж, авьяас билгийн дундаршгүй эх булгийг нь тэтгэж өгдөг бол зарим сахиусан тэнгэр нь агуу суутнаасаа илүү тод нэгэн ч байж.. Үнэндээ Гала, Полина Аиардо, Орида Еало, Лиля Брик, Жульетта Мазина, Йоко Оно, Ума Турман зэрэг гайхалтай бүсгүйчүүдгүйгээр алдарт Пушкин, Ривера, Маяковский, Леннон, Тарантино нар “хэн юм бэ” гэж уулга алдаж мэднэ шүү.

“Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

5. Жаран цагаан хонь – Ц.Оюунгэрэл

"Энэ мөч яг л үлгэр шиг байлаа. Харанхуй жилүүд өнгөрч Баасан Сэндмаагаа тэвэрлээ. Сэндмаа модон дундаас гарч ирмэгцээ яг л үлгэрийн галт шувуу мэт Баасангийн нүдийг гялбуулав. Түүний нойтон оч гялалзсан нүд, шулуун гялгар хамар нь улам ч гоё зохиж, төсөөлөхийн аргагүй үзэсгэлэнтэй болгожээ. Сэндмаа бүрхэг манан дундаас инээд алдан гарч ирээд өөдөөс нь тэврэн тэмүүлэхэд Баасанд өөр юу ч үзэгдэхгүй болов. Баасан бурхан тэнгэрт заларч буй мэт агаарт хөвөн алдаж Сэндмаагийн зөөлөн хоолой чихэнд нь "хайрт минь" гэж шивнэлээ...Түүний зүрх дэлсэж гарав. Диваажингийнх гэмээр xocrүй аз жаргалтай энэ мөчид бүсгүй өөрт нь ямар их хайртайг мэдрэх шиг боллоо..."

“Жаран цагаан хонь” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

6. Монте Кристо гүн I – Александр Дюма

Адал явдалт романуудаараа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн суут зохиолч Александр Дюмагийн  суут бүтээлүүдийн оргилд тооцогдох “Монте Кристо гүн” бүтээлийг орчуулан гурван цувралаар нь нийтийн хүртээл болгож байна.

“Монте кристо гүн” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

7. Сүнснүүдийн номын сан – Рэнсом Ригз

Хатагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн газар"-аас эхлэн "Хоосон хот"-оор үргэлжилсэн адал явдал "Сүнснүүдийн номын сан"-д төгсөж байна. Номын эхэнд ер бусын хүчирхэг чадвараа олж нээсэн Жэйкоб харуул хамгаалалт өндөртэй цамхгаас найзуудаа аврахаар түүхэн цаг үед аялна. Түүнтэй хамт гарын хуруунаасаа гал гаргадаг Эмма Блүүм, онцгой хүүхдүүдийн үнэрийг танигч нохой Аддисон Мак Хенри байх болно.

“Сүнснүүдийн номын сан” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

8. Тэнгэрийн таалал – Л.Сарантуяа

Энэ орчлонд гишгэсэн мөр даанч хайран аж. Хожим харамсахгүйн тулд гишгэсэн мөрөө биш харин гишгэх газраа урьд нь сайн харах хэрэгтэйг эрхэм уншигч авхай та гэгээн оюундаа толилуулан миний зохиолын баатруудтай хамт тунгаах биз ээ.

“Тэнгэрийн таалал” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

9. Элсэн тойрог – Л.Сарантуяа

Зохиолч Л.Сарантуяагийн “Элсэн тойрог” роман уншигчдын гар дээр очлоо. Амьдрал хэмээх тааж болшгүй тавилангаар эцэг эхээсээ өнчирч хоцорсон ах дүү гурван хүүхдийн ээдрээт хувь тавилангийн талаар сонирхолтойгоор өгүүлэх энэхүү роман танд эрхгүй нэгийг бодуулах нь дамжиггүй.

“Элсэн тойрог” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

10. Эртний сургаалын зохиолууд

"Хүний нүүрийг харалгүй

Үйлээ туйлд хүртэл зүтгэж хэргээ бүтээ.

Харийн үйлийг ашид сэрэмжил.

Халуун зуураа эв эеэ хичээ.

Дээдсийг хүндэл, доодсыг асар.

Бурхны шашинд амиа тавь.

Бусдын тусад биеэ орхи.

Бутралгүй явбал Богд сайдын адал явдал ойр

Самуун муу биеэ ихэд бодоод

Сайн хүнийг сонжоод /үзэн ядаад/

Саваагүй мунхаг үгээ зөв болгоод

Санаандаа их дүрийг барьж

Арга хуурмагаар авах идэхийг сурч

Доорд хүнийг дарлан явагчийг

Адгуусны зэрэгт ойр гэх."

“Эртний сургаалийн зохиолууд” номыг уншихыг хүсвэл энд дарж захиална уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.