Хайх зүйлээ бичнэ үү

мин

Куба дахь Кастрогийн үе дууслаа

Рауль Кастро ах Фидель шигээ онцгой хүн байсангүй.


Өнөөдөр Кубад их өөрчлөлтийн үе эхэлнэ. Өнөөдөр болох тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Үндэсний ассамблейн хуралдаанаар Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүн Рауль Кастрогийн оронд 57 настай Мигель Диас-Канелийг сонгох юм. Ингэснээр Куба дахь Кастрогийн үе өндөрлөж байна.

Төрийн зөвлөлийн тэргүүн гэдэг бол Ерөнхийлөгч гэсэн үг. Кубад хэдэн жилийн өмнөөс засгийн эрхийг шилжүүлэх үйл явц алгуурхан эхэлсэн. Рауль Кастрогийн дахин сонгогдох эрхийг 10 жилээр хязгаарласны дараа Коммунист намын тэргүүний албыг ч хугацаатай болгосон билээ.

Рауль Кастро ах Фидель шигээ онцгой хүн байсангүй. 1957 оны хувьсгалд оролцсон ч үргэлж ахынхаа сүүдэрт байдаг байлаа. Фиделийг тэтгэвэрт гарсны дараа тэр болгоомжтойгоор шинэчлэл хийж эхэлсэн. Рауль АНУ-тай дипломат харилцаагаа сэргээж, Ерөнхийлөгч Барак Обамаг Кубад урьсан билээ.

Рауль Кастро Коммунист намын тэргүүний ажилдаа үлдэх ч Кубын Төрийн тэргүүнээр үлдэхгүй нь тодорхой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
5 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
5 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
16
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.