Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жейсон Стейтем ямар тамирчин байсан бэ

Их Британийн алдарт жүжигчин Жейсон Стейтем их спортоос гараагаа эхэлсэн гэдгийг та мэдэх үү?


Их Британийн алдарт жүжигчин Жейсон Стейтем их спортоос гараагаа эхэлсэн гэдгийг та мэдэх үү? Тиймээ, тэр Их Британийн усанд үсрэлтийн шигшээ багийн гишүүн байсан хүн. Харин хэр тамирчин байсан бол гэдгийг нь бид судлаж үзлээ.

Жейсон Стейтем 1967 оны долоодугаар сарын 26-нд Англид төрсөн. Аав нь дуучин, ээж нь оёдолчноор ажиллаж байгаад дуучин болсон хүн байв. Тэгэхээр гэнэт ажлаа солих нь тэдний гэрбүлд хэвийн үзэгдэл байжээ.
Жейсон сэргэлэн хүүхэд байлаа. Эцэг эхээ харсаар байгаад тэр гудамжны театрын урлагт суралцсан юм. Хөлбөмбөг тоглодог байсан ч яагаад ч юм усанд үсрэлтийн спортод “дурласан”.

Тэр зүгээр нэг үсрээд байсангүй, Их Британийн шигшээ багт 12 жил зүтгэсэн тамирчин. Гэхдээ тэр усанд үсрэлт бол миний хобби гэж ярьдаг байв. Аргагүй тэр амьдралаа гудамжинд наймаа хийж залгуулдаг байсан.
Түүний 28 жилийн өмнөх үсэрч байгаа бичлэг ВВС-д байдаг. Одоогийнх шигээ халзан биш Стейтем 3 метрийн трамплинаас харайж байна.

Дасгалаа олигтой гүйцэтгээгүй болохоор спорт хобби гэдэг нь үнэн бололтой. Стейтем ч “жинхэнэ” тамирчдыг шүтэн биширдэг байлаа.1990 онд тэр ОХУ-ын баг тамирчдаас хамт зураг авахуулаач гэж гуйж байв.

Харин одоо тэд Жейсонтой хамт зураг авахуулж байсандаа баярлаж суугаа нь лавтай.
Жейсон Стэтхэм ерөөд оны сүүл хүртэл үсрээд л байлаа. Азаар тамирчидтай хамтран ажилладаг нэгэн агент түүнийг "Tommy Hilfiger”-ийн зар сурталчилгааны бичлэгт орох санал тавьсан юм.

Ингээд загвар өмсөгчийн замнал нь эхэлсэн ч төд удалгүй кино ертөнцөд орсон билээ. Харин Холливудад тэр хэр амжилттай байгааг бид сайн мэднэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
2
Өчигдөр
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт
3
Өчигдөр
Долоо хоногийн зурхай (2024.04.22-04.26)
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
5
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.