Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"C" дүнтэй сурагчид амьдрал дээр хамгийн АМЖИЛТТАЙ байдаг 7 шалтгаан

Дүн бол зүгээр л тоо юм.


1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг.

“С” авдаг сурагчид анги дээрээ бусад шиг хэрэгцээгүй зүйл дээр огтхон ч цаг зав үрдэггүй. Хэрвээ сайн инженер болохыг хүсдэг бол анги дээрээ зун юу хийсэн болон соёлын талаар зуу зуун эсээ бичих шаардлагагүй гэж тэд боддог. Тэд хэрэгцээгүй зүйлд бус, өөрт хэрэг болох зүйл дээрээ илүү төвлөрдөг байна. Стив Жобс яг ийм зарчим баримталдаг байсан учраас коллежоо төгсөөгүй ч амжилтад хүрсэн. Нэгэн илтгэлийнхээ үеэр тэр “Амжилтад хүрэх цорын ганц арга бол хайрлан дурладаг зүйлээ хийх. Сатааралгүй, түүндээ л төвлөр” гэсэн байдаг.

2. Тэд туршлагыг чухалчилдаг.

Тэд бусдыгаа бодвол амьдрахын тулд хамаагүй эрт ажиллаж эхэлдэг. Тиймээс тэд “А+” дүнтэй төгсөж байгаа хүмүүсээс хамаагүй илүү туршлага хуримтлуулсан байдаг. Харин ажил олгогчид хэнийг сонгох нь тодорхой биз ээ. Илүү туршлага, чадвартай, бас илүү хөдөлмөрлөдөг нэгнийг шүү дээ.

3. Тэд харилцаа холбоо тогтоож байдаг.

“А” дүнтэй сурагчид хэрэгцээгүй хичээл болгоныг толгой өндийх завгүй хийж байхад “C” сурагчид амжилтад хүрсэн хүмүүсийн тухай ном зохиол, хөрөг уншиж, бусадтай харилцаа холбоо тогтоон, ямар нэг үйл ажиллагааны нэгэн хэсэг болоод явж байдаг. Хүчирхэг хүмүүсийн тухай мэддэг, бас тэдэнтэй харилцах нь амжилтад хамгийн том нөлөөтэй.

4. Тэд амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаг.

Тэд ямар нэг байдлаар шаналж, удаан хугацаанд стрессдэхгүйгээр хүссэн үедээ хөгжилдөж чаддаг. Аз жаргалтай хүмүүс бусдыгаа бодвол хамаагүй илүү амжилттай байдаг билээ. Стрессээр дүүрэн, сөрөг мэдрэмжтэй хүмүүс ямар ч том дипломтой байлаа гээд олигтой амжилтад хүрч чадахгүй. Тиймээс ажил дээрээ ч хөгжилтэй эелдэг байх нь чухал. Бусадтай эвтэй, хөгжилтэй, эерэг уур амьсгал төрүүлж чаддаг хүний ажил илүү урагштай байдаг.

5. Тэд хамгийн энгийн шийдлийг олдог.

Билл Гэйтс бусдаас юугаараа ялгардаг байсан бэ гэвэл тэр хэзээ ч дүн болон дипломд санаа зовж байгаагүй. Харин маш нээлттэй оюун ухаантай залуу байжээ. Хайрцагнаас гадуур сэтгэх нь хамгийн чухал гэдгийг тэр эрт ойлгосон хүн. Түүний хэлсэн нэгэн алдартай үг байдаг. “Би хэцүү ажлыг хийлгэхээр хамгийн залхуу хүнийг сонгоно. Учир нь тэд аргыг нь хамгийн амархан олж чаддаг.”

6. Тэд мөрөөдлөө дагадаг.

Амжилтын үндэс бол дуртай зүйлээ хийх. Энэ яагаад тийм их чухал вэ гэвэл, 18 хүрэхээсээ өмнө ямар замаар явах, юу хийхээ шийдээгүй байвал цаашаа та зөвхөн бусдын шийдвэрийг сонсогч, дагагч болж хувирна. Харин энэ наснаас өмнө хийхийг хүссэн зүйлээ олж чадах юм бол юу ч саад болсон бай хүссэнээ биелүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй.

7. Тэд юу асуудал дагуулахыг ойлгодог.

Амжилт танаас хэрэгцээтэй мэдээлэл, чадвар, хүсэл тэмүүлэл, хамгийн чухал нь ирж буй саад бэрхшээлийг түрүүлж хардаг байхыг шаардах болно. “C” авдаг сурагчид эхлээд шалгалтаа давах хэрэгтэй, дараа нь өөрийн ажил, бизнесийг эхлүүлж, мөнгө олох ёстой гэдгийг илүү сайн мэддэг.

Эцэст нь, дүн бол  зүгээр л нэг тоо шүү дээ. Хэрвээ та муу дүн авсан бол сэтгэлээр битгий унаарай. Амьдралд хамгийн чухал нь хүсэл зориг, тэмцэл, чадвар, бас туршлага байдаг болохоос, таныг дүгнэн бичсэн тоонууд биш.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.