Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алла Пугачевагийн 69 нас буюу түүний амьдралын дүрэм

“Эмэгтэй хүн болгон жүжигчин. Харин муу жүжиглэсэн нь амьдралд ялагддаг”


ОХУ, бүр цаашилбал хуучин ЗХУ-ын эстрад, хөгжмийн ертөнцийн “загалмайлсан эх” Алла Пугачева энэ сарын 15-нд 69 нас хүрлээ. Түүнд нөхөр Галкин, хоёр хүүхэд нь зураг зурж, бэлэг барьсан байна.  Мэдээж нөхөр асан Филипп Киркоров ч чимээгүй суусангүй, Аллад төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ тэр хайрт, цорын ганц, агуу зэрэг үг ашигласан байлаа. Ингээд Алла Пугачевагийн амьдралын дүрмийг танилцуулья.

 

“Хүмүүсийн анхааралд байхыг багаасаа хүсдэггүй байлаа. Зураг авахуулахыг ч хүсэхгүй. Тийм болохоор сургуульд намайг “зэрлэг хүн” гэж хочилдог байсан”

“Би гурван удаа гэрлэсэн, гурвууланд нь аз жаргалтай байсан. Харин нөхрүүд минь аз жаргалгүй байлаа. Учир нь би тэднийг тайзныхаа золиос болгосон юм”
“Ярилцлага бол нүглээ наминчилж байгаа хэрэг биш гэдгийг бүү март”
“Намайг бөмбөгдөж, шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Надаас өөр сул дорой хүн байсан бол үхчих байлаа шүү дээ”
“Урлагийн ертөнцөд ухаан жолоогүй амьдарч тэнэг хүн л чадна”

“Хүмүүсийг хайрлахын тулд тэдэнтэй харьцахгүй байх хэрэгтэй”
“Шүүмжлээд л байх юм. Тэгвэл намайг урт банзалтай, даруу, ичимхий охин байхад яагаад хэн ч алга ташин, хашгардаггүй байсан юм бэ”
“Хоолны олон л дэглэм барьж байлаа. Хамгийн гол дэглэм бол бага гударч, их хөдлөх”
“Эмэгтэйчүүддээ хэлэхэд та нар минь эрчүүдийг тоглоом наргиан мэт хүлээж ав. Тэгвэл бүх юм сайхан болно”
“Эмэгтэй хүн болгон жүжигчин. Харин муу жүжиглэсэн нь амьдралд ялагддаг”

“Чамд үнэнийг л хэлдэг хүмүүсийн үгийг сонсож бай”
“Хүнд дээрэлхүүлэхгүй байх хэмжээний мөнгө байхад л хангалттай”
“Би шударга хүн болохоороо худал ярьж чаддаггүй. Тийм болохоор хэвлэл мэдээлэлтэй харьцдаггүй юм”
“Хэрэв чи өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй”
“Хэрэв танил чинь баян, алдартай болчихвол түүнтэй дахин танилцах хэрэг гардаг”

“Миний төлөө эрчүүд ямар гавьяа байгуулж байв гэж үү? Тэд надтай гэрлэсэн”
“Ямар ч хайр дурлалтай учрахгүй байснаас бүтэлгүй дурлаад зовж явах нь дээр”
“Эр хүний төлөө бүхнээ хаяна гэж үү? Намайг бүх юмаа хаяхыг шаарддаг ямар тэнэг эр вэ? Харин тэнэгийн төлөө би бүх юмаа хэзээ ч хаяхгүй”
“Чамд хайргүй хүнээс бүү ай. Харин хайртай юм шиг царайлж байгаа хүнээс ай”
“Нэгдэн нийлсэн хайраас хүүхэд төрдөг, харин нийлээгүй хайраас дуу төрдөг”

“Нэгдүгээрт би сайхан, хоёрдугаарт туранхай биш, гуравдугаарт... ер нь надад дөрөвдүгээр, тавдугаар ч байгаа. Тэгэхээр би бас юмтай хүн”
“Амьд домог гэдэг үг надад таалагддагүй. Домог гэхээр нэг л хүйтэн хөндий, тэгээд ч үхсэн хүн мэт. Тэгснээ одоо болтол амьд байна гэж байгаа юм шиг”
“Таны дуу хөгжмийг сонсож өссөн гэдэг үгээ март. Миний дуун дээр өссөн бол миний дуун дээр үхнэ шүү”

“60 нас бол хөгшрөл, доройтол гэж хүмүүс боддог. Миний хувьд 60 гэдэг зүгээр л тоо”
“Би ухаантай эмэгтэй, үүнийгээ нуухад маш хэцүү байдаг”
“Шидэт саваа байвал юу хүсэж дохих вэ гэж үү? Тэр саваагаар хэдэн новшийг л зодох байсан байх даа”
“Ертөнц сөнөнө гэж айлгаад байх юм. Харин би ертөнц эхлэхийг хүлээгээд байдаг”
“Сайн хөгжмийн зохиолчид ч сайн, муу янз бүрийн дуу хийдэг. Сайныг нь би дуулдаг”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
18
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.