Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дуучин Бейонсе боловсролын салбарт 100 мянган ам.доллар зарцуулна

“Homecoming Scholars” тэтгэлгийн хүрээнд дөрвөн оюутанд тус бүр 25 мянган ам.долларын тэтгэлэг олгох аж.


Алдарт дуучин Бейонсе Ноулз оюутнуудад зориулсан тэтгэлгийн сан нээсэн талаар албан ёсоор мэдээллээ. Сангийн төсвийг HBCU буюу хар арьст оюутнууд сурдаг коллеж, их, дээд сургуулиудад хуваарилах бөгөөд  соёл урлагийг дэмжих зорилготой. Тиймээс АНУ-ын өнгөт арьстнуудад ээлтэй Ксавье, Уилберфорс, Таскиги, Бетун-Кукман зэрэг их сургуулиудыг сонгожээ. “Homecoming Scholars” тэтгэлгийн хүрээнд дөрвөн оюутанд тус бүр 25 мянган ам.долларын тэтгэлэг олгох аж. 


Дуучин Рианагийн хувьд мөн адил боловсролыг дэмжих хүмүүнлэгийн аян өрнүүлдэг билээ. Өнгөрөгч хоёрдугаар сард Сенегалын нийслэл Дакар хотноо болсон Боловсролын дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дуучин Рианаг өсвөр насны хүүхдүүдийн боловсролд зориулж 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө босгосныг зарлажээ. Дуучин Риана чуулганы индэр дээр үг хэлэхдээ өөрийнх нь санаачилсан боловсролыг дэмжих аянд дэлхийн удирдагчид нэгдэж байгаад талархаж буйгаа илэрхийлж, энэхүү аянаа цаашид үргэлжлүүлэн авч явахаа мэдэгдсэн байна.

Тэрээр “Бид боловсролыг дэмжих аяны хүрээнд томоохон ахиц дэвшилд хүрлээ. Гэхдээ үүгээр бидний үйл хэрэг зогсохгүй. Хүрээгээ улам тэлж дэлхийн хүүхэд бүр боловсролтой болох хүртлээ аянаа зогсоохгүй үргэлжлүүлэх болно” гэжээ. Дуучин Рианагийн “Клара Лионел” сан 2020 онд боловсролын салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээгээ 2 тэрбум ам.доллараар нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Дашрамд дурдахад, 2017 оны долдугаар сард Германы Гамбург хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн “Global Partnership” сангийн хүндэт элч дуучин Риана өөрийн твиттер хуудсаараа дамжуулж дэлхийн удирдагчдад бүх нийтийн боловсролыг хүртээмжтэй болгох уриалгыг дэвшүүлсэн юм. Уриалгадаа олон сая хүүхэд сурч боловсрох эрхээ эдлэхийн тулд дэлхийн удирдагчид үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэсэн юм. 

Риана эхлээд Аргентин улсын Ерөнхийлөгч Маурисио Макри, дараа нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Штефан Зайберт нарын твиттер хуудас руу нь уриалгаа илгээж байсан юм. Маурисио Макри, Штефан Зайберт нар уриалга мессежийг авсан даруйд дуучны хүсэлтийг хүлээн авсан хариу ирүүлсэн юм.  

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
43
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.