Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Израиль улсын Ерөнхийлөгч Рүвин Ривлинд захидал илгээв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ.

ЗАХИДАЛД:

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Таны амар амгаланг эрж мэндчилэх ялдамд Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Танд болон израильчуудад чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой улсууд бөгөөд эдүгээ манай хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний ойр дотно харилцаа улам бүр өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд тааламжтай байна.
Энэ ялдамд ноён Ерөнхийлөгч Танаас надад ирүүлсэн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлье.
Эрхэмсэг ноёнтон Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг израилийн ард түмэнд энхтайван, амар амгалан байдлыг хүсч, улам бүр хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье” гэжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
25
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.