Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Алдарт дизайнер Александр Маккуиний тухай баримтат кино бүтээжээ

Баримтат киноны трейлер энэ сарын 16-наас албан ёсоор цацагдаж эхэллээ.


Английн алдарт загвар зохион бүтээгч, дизайнер Александр Маккуиний амьдралыг өгүүлэх баримтат киноны трейлер энэ сарын 16-наас албан ёсоор цацагдаж эхэллээ. 

Киноны найруулагчаар Ян Бонот, Питер Эттуги нар ажилласан байна. “Anderson & Sheppard” хэмээх өөрийн бяцхан урлангаас ажлын гараагаа эхлүүлж, загварын амжилтын оргилд хүрч чадсан загвар зохион бүтээгчийн богинохон боловч утга учиртай амьдралыг кинонд бүхэлд нь багтааж чадсан байна.  Түүний зуурдаар нас нөгчсөн талаарх яриа ч мөн кинонд оржээ.

Маккуины найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй хийсэн ярилцлагыг үндэслэж уг киног бүтээжээ. Мөн түүний хувийн архиваас видео бичлэг, “backstage” бичлэг,  “McQueen” шоуны хамгийн сэтгэл догдлуулсан агшинуудыг оруулсан байна.

Энэ сарын 22-нд Нью-Йорк хотноо зохиогдох ээлжит “Tribeca” кино наадмын 17 дахь удаагийн ёслолын арга хэмжээг энэхүү баримтат киногоор нээх аж. Алдарт загвар зохион бүтээгч Александр Маккуин таалал төгсөөд найман жил болж байгаа ч түүний онцлог содон загварууд тайзнаа амилсаар байгаа билээ. 

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.