Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.


Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

 Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ Азийн сангаас Монгол Улсад болон Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцуулж, төрийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашдын түншлэлийн асуудлаар санал солилцсон юм.

Тухайлбал, Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд “Азийн сан нь Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш 25 жил болж байна. Энэ хугацаанд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо ч авлигатай тэмцэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласантай нь холбогдуулан Азийн сангаас хэрэгжүүлдэг төрийн үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод байлгах хөтөлбөрөөрөө хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ хэллээ. Мөн тус сангаас хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хөтөлбөрт 5000 гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд цаашид хөтөлбөрөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүд рүү чиглүүлж, тэднийг дэмжихээр төлөвлөж байгаагаа танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн хөтөлбөрөөр хэрэгжиж буй төслүүд нь үр дүнгээ өгч, хамтын ажиллагаа өргөжиж байгаа талаар яриад Монгол Улсын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрт илүүтэй анхаарч ажиллахыг Дэвид Д.Арнолдоос хүссэн юм. Мөн цөлжилтийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулж, энэ чиглэлээр бэлтгэсэн төсөл, хөтөлбөрөө гардуулж өглөө.

Уулзалтын төгсгөлд Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азийн сангаас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөр, ялангуяа эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа инкубатор төслийн явцтай өөрийн биеэр танилцахыг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээн авахаа хэлээд, цаашдынх нь ажилд амжилт хүсэв.

Монгол Улсад 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээсэн Азийн сан нь Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага юм.

Энэ сангийн зургаа дахь Ерөнхийлөгчөөр Дэвид Д.Арнолд ажиллаж байгаа бөгөөд тэрбээр энэ сарын 18-19-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
45
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.