Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМ ШАНГРИ-ЛА ТӨВД


"Алтан дагина" нэрээр алдаршсан хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомыг уншигч та сонин, сэтгүүл, телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш олон харсан байх. Харин алтан цомыг бодитоор нь, яг дэргэдээс нь өөрийн нүдээр харж, цомтой зэрэгцэж зургаа татуулсан азтай хүн хэр их байдаг бол? Тэгвэл энэ азтай нэгэн та ч байж болох баярт өдөр ойртон ирлээ. 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хөлбөмбөгийн ДАШТ-ийн "Алтан дагина" цом Монгол Улсад анх удаа айлчилж, нийслэл Улаанбаатар хотын төв цэгт сүндэрлэх Шангри-Ла Төвд  бүтэн өдрийн турш байрших гэж байна. 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг байна. 

Монгол Улсын түүхэнд тохиох онцгой өдрүүдийн нэг болж буй энэ өдөр таныг Дэлхийн Аваргын Цомыг өөрийн нүдээр харж, үнэ төлбөргүй дурсгалын зураг татуулах алтан боломжыг олгож буй "World Cup Trophy Tour”- арга хэмжээнд хөлбөмбөг сонирхогч найз нөхөд, гэр бүлийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна. Арга хэмжээ Шангри-Ла Худалдааны төвийн 1-р давхарт дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 13 цагаас оройн 20 цаг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжлэх болно. 

“Кока-Кола” компани Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран зохион байгуулдаг “World Cup Trophy Tour” буюу Дэлхийн Цомын аялал өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ноос дэлхийг тойрж эхэлсэн. Цомыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москва хотоос үдэн гаргажээ. Алтан дагина цом энэ жил 50 гаруй улсад зочилж байгаагийн нэг нь Монгол улс ба М-Си-Эс Кока Кола компани тус арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. 

Энэхүү түүхэн арга хэмжээг тохиолдуулан Шангри-Ла Худалдааны төв FIFA 2018 Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх багц аяллын хонжвортой сугалаат худалдааг 2018.04.21-05.12-г дуустал зохион байгуулах гэж байна. Ялагчийг 2018.05-13-ны Ням гарагт тодруулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Аяллын багцад Хөлбөмбөгийн ДАШТ-г 2-р зэрэглэлийн суудлаас үзэх хос тасалбар, ОУ-ын нислэгийн тийз, аяллын даатгал, зочид буудал, Москва хоттой танилцах хөтөчтэй аялал тус, тус багтсан болно.

Дэлхийн Цомыг Италийн уран барималч Сильвио Гаццаньягийн зургаар “GDE Bertoni” компани 18 карат цэвэр алтаар урлажээ. 

“Trophy Tour” энэ удаагийн аяллаар 126 мянган км зам туулж, 6 тивийн 50 гаруй улсын 91 хотод зочилно. Энэ жил 24 оронд анх удаагаа айлчлах бөгөөд үүнд манай улс багтаж байгаа юм. 

Дэлхийн Цомын суурин дээр “FIFA World Cup” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг. Цомын доод хэсэгт 1974 оноос хойш ДАШТ-д түрүүлсэн улсын нэрийг сийлсэн байдаг гэнэ. Хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн Герман улсын нэр бичээстэй байгаа. Аваргуудын нэрийг бичих зай дууссаны дараа энэ цомыг ашиглах эсэх тодорхойгүй ч ямар ч гэсэн одоогийн байдлаар 2038 оны ДАШТ хүртэлх аваргуудын нэрийг бичих талбай бий.

Дэлхийн Цомыг түрүүлсэн багт бүр мөсөн өгдөггүй, ФИФА буцаан авдаг бөгөөд аваргуудад дуураймал алтан цом үлддэг. 

Нэмж тэмдэглэхэд, энэ цом Швейцарь дахь ФИФА-гийн музейд хадгалагддаг. Урьд нь дэлхийн аварга болсон улс дараагийн ДАШТ-ий сугалаа болтол хадгалдаг байсан ч ФИФА-гаас 2016 онд энэ дүрмийг хүчингүй болгосон. Дэлхийн Цом ДАШТ-ий сугалаа, тэмцээн, “Кока-Кола” компанийн  “Trophy Tour”-ийн үед л  музейгээс гардаг. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
6 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
7 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
42
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.