Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Майра Агияр IJF-ийн 5 асуултад хариуллаа

Бразил эх орондоо аль болох олон медаль авчрахын төлөө хамаг хүч чадлаа зориулна.


Олон улсын жүдо бөхийн холбоо алдарт жүдочдоос товчхон ярилцлага авч, спорт сонирхогчдод хүргэж байгаа билээ. Манай гавьяат тамирчин Д.Сумъяа, Францын Кларисс Агбеньену нар IJF-ийн 5 асуултад хариулсан. Энэ удаад Бразилийн Майра Агияр байцаалтад оржээ.

IJF: Та дэлхийн хошой аварга, олимпийн хошой хүрэл медальтай тамирчин. 2018 онд дэлхийд 3 дахь удаагаа түрүүлэх нь таны хувьд юуг илэрхийлэх вэ?
MA: Тэгвэл их сайхан байна. Би өөрөө ч маш их хүсэж байна. Энэ жилийн миний гол зорилго бол ДАШТ-д дахин түрүүлэх. Үүний тулд л маш их бэлтгэл хийж байгаа. Гэхдээ эхлээд Хятадын Гран Прид анхаарлаа хандуулж байна. Дараа нь л Бакугийн ДАШТ-ий талаар бодож эхлэнэ.
IJF: Таны гол өрсөлдөгч хэн байх бол?
MA: Миний жинд олон хүчтэй жүдоч бий. Шагналын тавцанд гарах тамирчид ч байнга өөрчлөгддөг. Миний хувьд Япон, Франц, Голландын жүдочид хүчтэй өрсөлдөгч байх болно.

IJF: Багийн тэмцээнд Бразилийн багийн гол өрсөлдөгч ямар баг вэ?
MA: Япон.
IJF: Жүдо бөхийн юунд дуртай вэ?
MA: Жүдогийн гүн ухаан. Харилцан хүндэтгэл, сахилга бат, эв найрамдал. Бүгд. Би энэ спортдоо үнэхээр хайртай.
IJF: Энэ жил танаас жүдо сонирхогчид юу хүлээвэл зохих вэ?
MA: Бразил эх орондоо аль болох олон медаль авчрахын төлөө бэлтгэл сургууль, тэмцээн уралдаанд хамаг хүч чадлаа зориулна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
11
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.