Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны заавал үзэх ёстой Хаяо Миязакигийн 11 анимэ бүтээл

Үзээгүй юм биш биз?


Хаяо Миязаки бол бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн кино найруулагчдын нэг билээ. Түүний бүтээлүүдийг мэдэхгүй хүн гэж үгүй. "Сүнсээр туугдагсад" (The Spirited away) хүүхэлдэй нь XXI зууны шилдэг хүүхэлдэйн киноны жагсаалтад хүндтэй байр эзэлнэ. Тэрбээр төсөөлөл, бодит ертөнцийг гайхалтай хослуулж чаддаг уран бүтээлч билээ. Тэгвэл Хаяо Миязакигийн шилдэг 11 бүтээлийг танилцуулж байна.

11. "Каглиострогийн харш" (The Castle of Cagliostro 1979)

Энэ бол Хаяо Миязакигийн анхны хүүхэлдэйн кино. Хүүхэлдэйн гол дүрээ цуврал манганы дүр болох Арсени Лупинээс сэдэвлэжээ. Гол дүр Арсени Лупин найзуудтайгаа дэлхийг тойрч эрдэнэс, адал явдлын эрэлд гардаг. 

10. "Порко Россо" (Porco Rosso 1992)

Энэ хүн дүртэй гахай бол Порко Россо. Тэр дэлхийн нэг дүгээр дайнд тулалдаж яваад хараал хүртсэнээр гахай төрхтэй болдог. 

9. "Кикигийн хүргэлтийн үйлчилгээ" (Kiki’s Delivery Service 1989)

Кики бол хүүхдүүдийн хамгийн хайртай шулам. Хүүхэлдэйн киноныхоо санааг Японы зохиолч Эйко Каданогийн романаас авчээ. Кико шинэ хотод нүүж ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. 

8. "Понио" (Ponyo 2008)

“Сүнсээр туугдагсад” хүүхэлдэйнхээ дараа удаан хугацаанд чимээгүй байсан Миязаки “Понио” –г хийж мөн л шуугиан дэгдээж байв. Сосүкэ хэмээн таван настай хөвгүүн далайн хааны охин Пониотой учирч үүрд хамгаална гэж амладаг. Пониогийн хүсэл нь хүн болох билээ.

7.  Миний хөрш Тоторо (My Neighbor Totoro 1988)

Хаяо Миязакигийн алдарт бүтээлээс  “Миний хөрш Тоторо”-г дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Хөдөөгийн бяцхан сууринд аав хоёр охинтойгоо нүүж ирнэ. Ээж нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйд эгч дүүсийн сэтгэл зовних ч, тэдний зэргэлдээ Тоторо амьдарч байгаа нь гайхалтай хэрэг биш гэж үү?

6. Салхи дэгдэнэ (The Wind Rises 2013)

Хаяо Миязаки энэхүү хүүхэлдэйн киноныхоо дараа дахин хүүхэлдэйн кино хийхгүй хэмээн шүтэн бишрэгчид, хүүхэлдэйн киноны хорхойтнууддаа гунигтай мэдээ дуулгасан билээ. Тус бүтээлээ Жиро Хорикоши хэмээх дайны үед нисэх онгоцны загвар зохион бүтээгч залуугийн түүхээс сэдэвлэн бүтээжээ.

5. Хаулын нүүдэлч шилтгээн (Howl’s Moving Castle 2004)

Тус бүтээлийг Английн зохиолч Дайан Уин Жонсийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Залуу эмэгтэйг нэгэн шулам хөгшин эмэгтэй болгон хувиргана. Тэрбээр хараалыг тайлахаар адал явдалд гарах агаад хараалыг нь тайлж чадах залуухан шидтэнтэй учирснаар үйл явдал өрнөнө.

4. Тэнгэрийн цайз (Castle in the Sky  1986)

Шита хэмээн охин нууцлаг талстан зүүлт олсноор тэнгэрийн хаант улс Лапутатай холбогдоно. Гэвч муу талын дээрэмчид, Муска гэх хорон санаатан талстан зүүлтийн төлөө Шитаг мөшгөнө.

3. "Мононоке гүнж" (Princess Mononoke 1997)

Хүүхэлдэйн киноны үйл явдал Мүромачи эрин үеийн сүүлчээр өрнөх аж. Байгалийн нөөцийг ашиглах гэсэн эрх сонирхлын эсрэг байгалиа хамгаалах гэсэн ойн савдгууд тэмцэж буй тухай өгүүлнэ.

2. "Салхит хөндийн Наусика" (Nausicaa of the Valley of the Wind 1984)

Мянган жилийн дараа дэлхийд дайн болж сүйрлийн ирмэг дээр ирнэ. Амьд үлдсэн хүмүүс “Салхит хөндий” гэсэн жижигхэн сууринд амьдрах агаад тэндхийн гүнж нь Наусика билээ. Наусика хүмүүсээ аврахыг хүсэх ч аврага биет мутант шавжуудыг хөнөөхийг хүсэхгүй. Тэрбээр эвтэй, нэгдэж амьдрах арга замыг хайна.

1.     "Сүнсээр туугдагсад" (Spirited Away 2001)

Тус бүтээл Хаяо Миязакигийн хамгийн шилдэг бүтээл гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ. Төсөөлөл, хар дарсан зүүдний шинжийг нэгтгэж өгсөн уг сюрреалист бүтээл Берлиний кино наадмын дээд шагнал, 2003 онд Оскарын шилдэг хүүхэлдэйн кино шагналыг хүртэж байв. Чихиро аав ээжтэйгээ шинэ сууринд нүүж ирээд удаагүй байхад Юбаба шулам эцэг, эхийг нь гахай болгож хувиргаснаар тэрбээр аав ээжийгээ шулмын хараалаас чөлөөлөхөөр тэмцэнэ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.