Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аавын хайр ямар агуу гэдгийг ойлгуулсан шилдэг 4 TED илтгэл (Монгол орчуулгатай)

Эцгийн хайр агуу.


“Аавууд эх хүн шиг төрдөггүй ч гэлээ тэдэнтэй адил. Учир нь хүүхдийн хүмүүжилд аавын нөлөө маш их”

Америкийн тэрбумтан Дэвид Готтесмэн

Энэхүү ишлэлийг батлах боломж олгож буй TED-ийн илтгэлүүдийг монгол орчуулгатайгаар хүлээн авна уу.

1. Миний охин, Малала

Пакистаны сурган хүмүүжүүлэгч Ziauddin Yousafzai олон хүмүүсийн сонсохыг хүсдэггүй жирийн үнэнийг дэлхий нийтэд санууллаа: Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд боловсрол, бие даасан байдал болон хувь хүний чанарын хувьд ижил боломжтой байх ёстой. Тэрээр өөрийн амьдралын түүх болон 2012онд сургуульд явах гэж зориглосныхоо төлөө Талибанчуудад буудуулсан Малала охиныхоо амьдралын түүхийг ярьж байна. Yousafzai: "Яагаад миний охин ийм хүчтэй юм бэ?" "Учир нь би түүний далавчийг огтлоогүй юм."

 

 2. Хар арьст хүүгээ Америкт хэрхэн өсгөх вэ?

Хүүхэд байхад бид бүгд л ээж аав, багш нараас толгой эргэм олон зүйлсийг сонсдог. Энэ нь бяцхан Клинт Смитэд машины харанхуй зогсоолд цагаан арьст найзуудтайгаа усан буугаар байлдаж байсан тэр нэгэн орой тодорхой болсон юм. Энэхүү сэтгэл хөдөлгөм илтгэлдээ яруу найрагч тэрээр өөрийн эцгийн ууртай бөгөөд айдастай тэр нэгэн үдшийг буулган харуулсан юм.

3. Аав охин хоёрын шорон дахь бүжиг

Анжела Пэттон Camp Diva-д охидыг аавтайгаа ойр байхад нь тусалж ажилладаг. Гэвч аав нь шоронд байгаа болохоор ойр байх боломжгүй охидыг яах вэ? Энэхүү илтгэлдээ Анжела аав охин хоёрын онцгой нэгэн бүжгийн тухай ярих болно.

4. Аав охин хоёрын холбоос зургаас зурганд үлдсэн нь

Олон жилийн өмнө Нью-Йорк хотод Стивэн Эдис 1 настай охиноо өргөн эхнэрээрээ зураг даруулжээ. Энэхүү зураг нь Эдис болон түүний охины нэг газартаа жил бүр ижил байдлаар зураг авахуулдаг болсон аав, охин хоёрын уламжлалын эхлэл байв. Эдис нандигнан хадгалдаг зургуудаасаа 15 зургийг хуваалцаж, жил бүр давтагддаг энэхүү жижиг уламжлал түүний хувьд хэчнээн эрхэм болохыг тайлбарлаж байна.

Та бүхэн цааш түгээгээрэй!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.