Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Өглөөний цайг өөртөө" буюу хамгийн амархан бас амттай 10 жор

Заавал хийж идээрэй.


1. Таван минутын тавган бялуу

Хурдан бас амттай болдог тавган бялууг таны өглөөний цайнд санал болгоё. Олдоц сайтай орцуудаас бүтсэн энэ бялууг хийхэд ердөө таван минут хангалттай. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

2. 15 минутын хачиртай талх

Айл болгоны хөргөгчинд байдаг энгийн орцуудаас бүтсэн энэ хачиртай талхыг та өглөө идээд гарвал нэг хэсэгтээ л өлсөхгүй гэж мэд. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

3. Ногоотой шарсан өндөг

Нэг өдөрт авах ёстой амин дэмүүд тань энэ хоолонд багтсан гэж хэлж болно. Хийхэд хялбар, тэжээллэг ногоотой шарсан өндгийг та өөрийн хүссэнээр баяжуулан хийгээрэй. Хийх зааврыг эндээсүзнэ үү.

4.Хавчуургатай талх

Хүнсний дэлгүүрт хамгийн түгээмэл байдаг материалуудаар та өөрийн хүссэн хэмжээтэй, амттай хавчуургатай талх хийж идээрэй. Хийх зааврыг эндээс үзнэ үү. 

5. Гадилтай шарвин

Гадил жимс илчлэг өндөртэй учраас өглөө нэгийг идчихсэн байхад та тэр өдөртөө бага өлсөнө. Гадилыг дангаар нь идэж байхаар гурил, өөр төрлийн жимс нэмээд илүү тэжээллэг өглөөний цай бэлдэх нь танд илүү эрч хүч өгнө. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

6. Амталж шарсан улаан лооль

Өглөө талх, боорцог зэрэг гурилан бүтээгдэхүүн идэхэд тохиромжтой байдаг бол тэдгээртэй төгс хослох энэ хоолыг та  мэдээд авахад илүүдэхгүй. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

7. Амтат омлет

Яагаад заавал өглөөний цайндаа энгийн л нэг маслотой талх, хоносон хоол идэх ёстой гэж. Бидний мэдэхгүй хурдан хугацаанд байгаа материалаараа хийж болох олон хоол байгаа шүү дээ. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

8. Өндөг, гадил жимстэй бин

Танд цадах мэдрэмжийг дээд зэргээр мэдрүүлэх энэ хоолыг та хүүхдүүддээ хийж өгвөл илүү тохиромжтой. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

9. Буритто

Нэрнээс нь харахад хийхэд хэцүү юм шиг санагдах боловч хялбархан аргаар түргэн хугацаанд  хийгддэг энэ хоолыг та өөрийн хийж чаддаг хоолнуудынхаа жагсаалтанд багтаагаарай. Хийх зааврыгэндээс үзнэ үү.

10. Аарцтай, үзэмтэй будаа

Энэ төрлийн хоолыг хүүхдүүд илүү сонирхож иддэг. Учир нь исгэлэн мөртлөө чихэрлэг амтанд хүүхэд бүр дуртай байдаг шүү дээ. Та ч бас гэр бүлийнхээ нэг өдрийн өглөөний цайндаа энэ хоолыг сонгоорой. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
38
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.