Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЗАВГҮЙ хүмүүс хэрхэн жингээ хасах вэ?

Фитнес мэргэжилтэн зөвлөж байна.


ФИТНЕС

Хөдөлгөөнөө ухаалгаар нэмэх 
 
Санаачлагатай ухаалаг аргаар та өдөр тутмын амьдралдаа хөдөлгөөнөө нэмэгдүүлэх боломжтой. Жишээлбэл, дэлгүүрт ороод түрдэг тэрэг авахын оронд сагсанд хүнсний зүйлсээ цуглуулж болно. Ингэхдээ гараа сольж, тохойгоо 90 градус болгон барьж 2 гарын булчингаа ажиллуулах, сагстай зүйлээ хүндрүүлэгч болгон ашиглаж, 2 толгой булчингийн дасгал хийж болно. Цахилгаан шат ашиглахын оронд шатаар дээш гарах, машинаа ажлын байрнаасаа хол зогсоож, алхах зэрэг хялбар аргуудаар хөдөлгөөнөө нэмж болно. 
 
Оффисдоо хялбар дасгал хийх
 
Хэрэв та суугаа ажил хийдэг бол дасгалын бөмбөгөөр сандлаа орлуулж, тэнцвэрийн дасгал бүхэл өдрийн турш хийж болно. Хэрэв та тусдаа өрөөтэй бол нүдээ амраах зуураа доорх дасгалуудыг хийгээрэй. Мөн ухаалаг утсандаа дасгалын аппликейшн суулган 20 мин тутам босож чилээгээ гаргах дасгал хийж байх нь эрүүл мэндэд тустай байдаг.
Өдөр бүр 10 минутын дасгал хийх амлалт өг
 
Хүмүүст дасгал хийж амжихгүй байх сая сая шалтгаан бий. Яг үнэндээ эдгээр шалтгааны ихэнх нь хийсвэр байдаг. Та дасгал хөдөлгөөн хийхийг хүсч байвал 10 минутын дасгал бол хамгийн энгийн, зөв эхлэл.
Харин та эхлэх л хэрэгтэй. Өглөө сунгалтын дасгал, оройдоо булчинд нөлөөлөх дасгал хийх тохиромжтой. Та эрүүл хооллолт, хөдөлгөөний дадал бий болгосноор өөрийн хүссэн бие галбиртай болж, эрүүл саруул биетэй болно гэдгээ үргэлж санаарай.
 
Тогтмол нэг цагт дасгал хийх
 
Та аль болох нэг цагт, хуваарийн дагуу дасгал хөдөлгөөн хийхийг хичээгээрэй. Ингэснээр зуршил бий болж дасгал хийхэд улам хялбар болох боломжтой. Хэрэв та тогтмол 7 цагт, Даваа, Лхагва, Баасан гарагт дасгал хийдэг бол яг энэ цагт бие тань  дасгал хөдөлгөөн хийхийг “нэхэх” болно. 
 

ШИМ ТЭЖЭЭЛ 

Өөртөө тодорхой зорилго тавь
 
Жагсаалт гарга. Маш тодорхой зорилго тавин түүнийгээ жагсаан бичиж, өдөр бүр өөртөө харагдах газар тавь. Жишээ нь:
Биеэ нуусан хувцас өмсөхгүй болох
Усны хувцас өмсөхдөө ичихгүй болох 
Найзуудтайгаа ууланд алхах 
гэх мэт өөрт урам өгөх, төсөөлж болох зорилго тавь. Өдөр бүр жагсаалтаа харж өөрийгөө зорилгодоо хүрснээр төсөөлөн бод. 
 
Гэрийнхээ гал тогоог цэвэрлэ
 
Хүний биед шим тэжээл бага өгөх, хоосон илчлэг ихтэй элсэн чихэр, талх, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг гэртээ бүү байлгаарай. Хэрвээ гарын дор эдгээр хоол хүнс байхгүй бол өөрийгөө хянахад амархан. 
 
Эрүүл, хөнгөн хоол, зууш сонгох нь чухал
 
Бид өглөө, өдөр, оройн хоолноос гадна бүхэл өдрийн турш жижиг хэмжээний зууш, амттан иддэг. Хөнгөн зууш нь цусан дахь сахарын түвшин, энергийг тогтвортой байлгадаг. Ингэснээр та хэт өлсөж, дараа нь хэт их идэхгүй. Би өдрийн зуушиндаа алим, гадил, уургын батончик иддэг. Ажлын өдрүүдэд зав муутай байдаг болохоор эдгээр жижиг зуушнуудыг авч явахад хялбар байдаг. 
 
 
Харин орой бол “Формула-1” Оройн коктейлийг хэрэглэдэг. Энэ оройн коктейльд хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодис агуулагдсан байдаг. Уг уургын коктейлийг оройн хоолоо орлуулах хэлбэрээр сонгож хэрэглэснээр жингээ бууруулах болон хянах боломжтой. Энэ коктейль нь ходоодонд хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр цатгаж, жин хянахад тусалдаг. 
 
Мөн найрлаганд нь байдаг амин хүчил нь шөнө хангалттай унтаж амрахад тусалдаг. “Формула-1” Оройн коктейлийг унтахаас 3-4 цагийн өмнө, өглөөний хоол хүртэл 12-13 цагийн зайтай хугацаанд хэрэглэвэл илүү үр дүнтэй. Энэ коктейлийг тослог багатай сүү эсвэл шар буурцгийн сүүгээр найруулж болохоос гадна бэлтгэхдээ хүнсний ногоо, жимс нэмэн баяжуулан уухад тохиромжтой. Түүнээс гадна хүйтэн болон халуун байдлаар, аль алинаар нь идэх боломжтой онцгой бүтээгдэхүүн юм.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.