Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Баримтат кино хийх гэж оролдож яваа хүн болгонд өгөх АЛТ ШИГ зөвлөгөөнүүд

Кино хийнэ гэдэг амар зүйл биш ээ.


Кинонууд үз

Баримтат эсвэл уран сайхны хамаагүй чамд санаа өгөх кинонууд үз. Баримтат кино хийнэ гэдэг дуусашгүй хүсэл зорилготой байхын нэр юм. Өөрийнхөө санаа сэдэлд итгэлтэй бай. Зураглал, дүрслэлүүдээ хэрхэн төсөөлж байна, түүгээрээ л хийх гэж зорь. Дүрэлзсэн санаануудаа ийм, тийм гэж ялгалгүй нийлүүлэн хийвэл цоо шинэ, сонирхолтой зүйлийг бүтээх боломжтой.

Зураглалаа томоор төсөөл

Зураг авалт болгон богино байлаа гээд их зүйлийг өгүүлж чадахгүй гэсэн үг биш. Та авч буй дүрс болгоноо ямар нэгэн өгүүлэмжтэй байлгах гэж оролдох хэрэгтэй. Зохиолыгсэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй учир зураглалаа сайн төлөвлөх хэрэгтэй. Хагас өдрийг зөвхөн зураг авах төлөвлөгөөгөө гаргахад зарцуулсан ч буруудах зүйл байхгүй. Том зураг авалтын өмнө бүх зүйлийг шалгах шаардлагатай болдог шүү дээ. 

Харуулах гэж буй зүйл болон өөрийн харах өнцөг дээрээ төвлөр

Баримтат киноныхоо сэдэв санааг бүгдийг нь нарийвчлан бичиж тэмдэглэх хэрэгтэй. Маш олон хүмүүс баримтат киног тэр чигтээ мэдээлэл гэж ойлгодог. Тиймээс ярилцлага хийх хэмжээний аливаа нэгэн шинэ зүйлийг хайж байдаг. Гарч хүмүүсээс ярилцлага аваад эвлүүлэг хийгээд л болчих мэт боддог. Гэхдээ зураг авах төлөвлөгөө маш чухал. Ямар ч төлөвлөгөөгүйгээр юу хийх гэж гарах билээ?

Эхлээд үзэгчдэд дүрсээр хэлэх гэсэн санаагаа та өөрөө маш тодорхой мэдэж байх хэрэгтэй. Энэ нь зохиолоо ойлгох гэдгээс харьцангуй өөр ойлголт юм. Та хэнийг, юуг өгүүлэх гэж зорьж байгаагаа мэдэх хэрэгтэй. Зохиолоороо юу хэлэх гэсэн юм бэ?  Хэний түүхээр юу хэлэх гэсэн юм бэ? Дүр чинь үнэндээ ямар хүн бэ? Энэ мэтчилэн та бүгдийг хянаж байх хэрэгтэй болно. Дүрүүдийн хоолойны өнгө, гол дүрийн тухай ямар үзэл бодолтой байна гээд нэг ч зүйлийг орхигдуулж болохгүй. Дуу хоолойн өнгөөр хүмүүсийн сэтгэл хөдлөл илэрч байдаг.

Кинонд ажиллаж эхлэхээс өмнө тэр кино ярилцлагад суурилах нь уу мэдээлэлд суурилах нь уу гэдгийг мэдэх аргагүй. Аль нь ч байсан хамаагүй, ярилцлагаар маш их мэдээлэл цуглууллаа гээдмуу болно гэж байхгүй.

Эхлээд төлөвлө. Гэхдээ уян хатан бай

Зохиолоо боловсруулна гэдэг маш чухал хэсэг хэдий ч зохицуулж сурах хэрэгтэй. Зохиол чинь батлагдахгүй хүлээгдсэн ч бүү хая. Өөр боломжийг хайгаарай. “Дахин засах нь маш чухал, зохиолынхоо хэлбэр, хэв маягийг өөрчилж болно” гэх зэргээр уян хатан байх шаардлагатай.

Бүх зүйлийг яг таг төлөвлөж, түүгээрээ хийхийг зорьдог ч бодит нөхцөл байдалд кино хийхэд зайлшгүй уян хатан байх хэрэгтэй болдог. Хурдан сэтгэж, тулгарсан нөхцөл байдалд арга замыг хурдан олдог байх хэрэгтэй.

Авах гээхийн ухаанаар ханд

Ан удаа баримтат кино хийх гэж байгаа хүмүүст өгөх эхний зөвлөгөө бол “Эдгээр зөвлөгөөг уншаад, март”. Кино зургийн талбарт гарахад олон зүйлс өөрчлөгддөг. Урд чинь саад тулгарсан ч, бодит байдал саад болж байсан ч,өөрийнхөө хүссэнээр хийх гэж хичээ. Анхлан бүтээгчид л хэв загварыг нурааж чадна. Тиймээс та ч бас ямар ч хэв маягт баригдаж болохгүй.

Кино бүтээхэд энэ хэдэн зөвлөгөө хэрэг болно

  1. Яагаад энэ киног хийж байгаагаа сана. Хэцүү, шантармаар үе олон тулгарах ч та тэр болгоныг шийдвэрлэх гэж оролдсоноор кино тань илүү сайн болно.
  2. Ямар өнцгөөс үзүүлмээр байгаагаа эртхэн шийд.
  3. Киногоо хүчлэх нь сайн биш шүү. Болохгүй зүйлийг хүчээр болгох гэж хэт давших нь заримдаа бүхнийг баллаж орхидог. Энэ үед л танд авах гээхийн ухаан хэрэг болно.
  4. Хамтрагчиддаа итгэж, тэднийг хүндэл.
  5. Зураг авалтыг чадах чинээгээрээ удаан хийж, дүрс болгоныг битгий алд. Дараа нь монтаж хийхдээ та энэ зөвлөгөөнд талархах болно.
  6. Тайван, тэвчээртэй байж бүх зүйлийг хяналтандаа байлга. Энэ ямар нэгэн уралдаан биш шүү дээ.
  7. Төлөвлөгөө өөрчлөхдөө нээлттэй хандах хэрэгтэй. Мэдрэмжээрээ хий. Зөвхөн үүнийг дагах ёстой гээд шинэ зүйлийг нэмэхгүй байх нь утгагүй хэрэг.
  8. Өөрийн зөн билэг, мэдрэмжээ дага.
  9. Аливаа нэг нэмэлт үйл ажиллагаан дээр нээлттэй бай.
  10. Та хүсвэл хэдэн ч зүйлийг зэрэг амжуулах боломжтой.Яагаад энэ киног хийж байгааг санаарай.

Эх сурвалж: Film Maker Magazine

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
0
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.