Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бейонсе “Коачелла"-гийн тайзыг эзэгнэлээ

Энэ жилийн “Коачелла” наадмын хамгийн загварлаг зочдын нэг яах аргагүй алдарт дуучин Бейонсе байв.


Колорадогийн цөл дэхь Коачеллагийн хөндийд жил бүр уламжлал болгон зохиогддог "Коачелла" хөгжим, урлагийн наадам өчигдөр өндөрлөлөө.

“Coachella Valley Music and Arts Festival” наадам нь анх 1999 онд зохион байгуулагдаж байсан  байна. Харин 2001 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын гурав эсвэл дөрөв дэх долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулагдах болжээ. 

“Коачелла” хөгжмийн наадамд инди-рок, хип-хоп, электро, поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлаг, дуучид оролцдог. Наадмын үеэр уран баримал, зургийн үзэсгэлэнг дэлгэдэг байна. 
Наадмын талбайд таваас зургаан тайз засдаг аж. Эдгээр нь гол тайз (Coachella Stage), задгай театр (Outdoor Theatre), Гоби-тент (Gobi Tent), Мохави-тент (Mojave Tent)  мөн Сахара-тент (Sahara Tent) юм.  

Жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг хөгжмийн наадмын нэгт зүй ёсоор багтдаг “Коачелла”-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тиймээс ерөнхий зохион байгуулагч “Goldenvoice” компанийн зүгээс гурван өдрийн хөгжмийн наадмыг долоо хоногийн зайтайгаар энэ жил хоёр удаа амжилттай зохион байгууллаа. 

Урьд өмнө нь “Коачелла” хөгжмийн наадмыг 60-аад оны хиппи болон 70-аад оны этник, бохо, гранж стилээр хувцасласан хүндэт зочид чимдэг байсан бол орчин үед энэхүү хэв маяг их эвдэгдсэн аж. Өнөөгийн “Коачелла” наадам дресс-кодгүй мөртлөө хамгийн загварлаг хүмүүсийн цугладаг газар болж хувираад байна. Наадмын хорхойтнууд бүүр жилийн өмнөөс хувцасаа базааж, дахин давтагдашгүй өвөрмөц загварын хувцас өмсөхийг эрмэлздэг болжээ. 

Энэ жилийн “Коачелла” наадмын хамгийн загварлаг зочдын нэг яах аргагүй алдарт дуучин Бейонсе байв. Түүний үзүүлбэр гайхамшигтай байсан учраас “Коачелла” наадмыг цаашид "Бей-челла" гэж нэрлэе гэсэн хүмүүс сошиал сүлжээнд олон байсан юм. 

Бэлтгэсэн: Т.Жанерке

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
39
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.