Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ

Британийн ханхүү Гарри сүйт бүсгүй Меган Марклийн хамт багтсан байна.


Америкийн “Time” сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ. 2018 оны жагсаалтыг "Шинэчлэгч", " Урлагийн зүтгэлтэн", "Лидер", "Шүтээн”,  "Титан" гэсэн таван ангиллаар гаргасан аж.  

Жагсаалтад улс төрч, бизнесмен, эрдэмтэд, тамирчид, уран бүтээлчид, идэвхтнүүд, шашны зүтгэлтнүүд зэрэг салбар салбарын хүмүүс багтсан байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зэрэг улс төрчид багтжээ. 

АНУ-ын зэвсгийн наймааг эсэргүүцэн тэмцсэн #NeverAgain хөдөлгөөний идэвхтнүүд болох Алекс Уинд, Кэмерон Каски, Эмма Гонзалес, Жаклин Корин, Дэвид Хогг, Алекс Винд нарыг "Шинэчлэгчид"-ийн ангилалд оруулсан байна. Жүжигчин Тиффани Хэдиш, хип-хоп дуучин Карди Би нар мөн энэ ангилалд багтжээ.


Урлагийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсээр Холливудын нэрт жүжигчин Николь Кидман, жүжигчин Хью Жекман, Галь Гадот (“Wonder Woman”), Милли Бобби Браун ( "Stranger Things" ), мөн кино найруулагч Грета Гервиг ("Lady Bird "),  "The Shape of Water" киногоороо Оскарын шагнал хүртсэн найруулагч Гильермо Дель Торо нарыг нэрлэжээ. Харин "Шүтээнүүд” ангилалд дуучин Женнифер Лопес, Рианна, Хүчирхийллийн эсрэг #MeToo хэштагийн үндэслэгч Тарана Бёрк, жүжигчин Чедвик Боузман, Афро-америк  дизайнер Виржил Абло нарыг оруулсан байна. 


Швейцарын домогт теннисчин Рожер Федерер, телевизийн хөтлөгч Опра Уинфри, “Amazon” компанийн захирал Жефф Безос, сансрын хөлөг үйлдвэрлэгч “SpaceX” компанийг үүсгэн байгуулж дэлхий дахиныг шуугиулаад буй Элон Маск нар "Титанууд"  ангилалд багтжээ. 

Түүнчлэн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд “Microsoft" компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла, Британийн ханхүү Гарри сүйт бүсгүй Меган Марклийн хамт багтсан байна. “Time” сэтгүүлийн "Оны шилдэг" хүн ирэх арванхоёрдугаар сард шалгарна.

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
31
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.