Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны Пулитцерийн шагналд нэр дэвшсэн болон түрүүлсэн шилдэг 18 гэрэл зураг

Үгнээс ч ихийг өгүүлсэн шилдэг зургууд.


1. Шилдэг гэрэл зураг - Ройтерс агентлаг:

Мохаммед Тахер 50 настай, Рохингяагийн дүрвэгч. Тэр 7 настай хүү болох Мохаммед Шоайбагаа тэвэрсэн байгаа нь. Хүү нь хил давахын өмнөхөн цээжиндээ буудуулсан. 

2017 оны арваннэгдүгээр сарын 5 

2. Шуурхай мэдээний шилдэг гэрэл зураг - Райан Келли:

Виржиниа мужийн Шарлотсвиллд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр. Цугларсан жагсагчдыг мөргөсөн машины зургийг тэр дарсан юм. Уг ослоос болж 32 настай Хитер Хэеэр нас барж, 19 хүн гэмтсэн юм. Машиныг жолоодож явсан 20 настай Жэймс Алекс Фийлдс хүн амины хэргээр яллагдсан. 

3. Шилдэг гэрэл зургийн шагнал - Ройтерс агентлаг:

Рохингяагийн дүрвэгсдийн тусгал. 

Арваннэгдүгээр сарын 2 

4. Финалд үлдсэн шуурхай мэдээний гэрэл зураг - Ивор Прикетт 

Иракийн цэргүүд Мосулын хуучин хотын аллагын бүсээс бяцхан хүүг аварч байна. Хүүг хүн бамбай болгон ашигласан байсан гэж цэргүүд хэлжээ.

5. Финалд үлдсэн гэрэл зураг - Кэвин Фрэер 

Рохингяагийн дүрвэгч хүү тусламжийн бараа ачсан машин руу уйлан гарч ирж байгаа нь.

2017 оны есдүгээр сарын 20

6. Финалд үлдсэн гэрэл зураг - Кэвин Фрэер

Рохингяагийн дүрвэгч бүсгүй Наф голын эрэг дээр завин дээрээс бууж ирж байна. Тэр Мьянмар дахь тосгоноосоо дүрвэх хэрэгтэй болсон юм.

2017 оны аравдугаар сарын 1

7. Финалд үлдсэн шуурхай мэдээний гэрэл зураг - Ивор Прикетт

Мосулын хөрш суурин болох Мамунд өлсөж, цангасан иргэд хоол хүнс авахаар жагсан зогсож байна.

2017 оны гуравдугаар сарын 15.

8. Финалд үлдсэн шуурхай мэдээний гэрэл зураг - Ивор Прикетт 

Нас барсан хүүгийнхээ араас уйлж гашуудаж буй эх. Мосулын баруун хэсэгт Исламын улс бүлэглэл дайралт хийсний дараа.

2017 оны гуравдугаар сарын 22

9. Финалд үлдсэн гэрэл зураг - Кэвин Фрэер

Гэр орноосоо дайжсан Рохингяагийн дүрвэгсэд.

2017 оны аравдугаар сарын 2

10. Финалд үлдсэн гэрэл зураг - Кэвин Фрэер

Өвчнөөс болон шаналж буй хүүхдүүд Балукалигийн дүрвэгсдийн хуаранд.

2017 оны есдүгээр сарын 27

11. Финалд үлдсэн гэрэл зураг - Лиза Кранц

Ровен Виндам чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэл ажлын өмнө өөрийгөө хөгжөөж буй нь. 

2015 оны арваннэгдүгээр сар

12. Финалд үлдсэн гэрэл зураг - Лиза Кранц

Кэрри Виндам 9 настай хүү Ровеныг эмнэлгийн өрөөнд тайвшруулан, унтуулж буй нь.

2015 оны есдүгээр сар

13. Финалд үлдсэн гэрэл зураг - Лиза Кранц

Ровен биеийн байдлаасаа болж ухаангүй болон, шинжилгээнд орох гэж байгаа нь.

2016 оны нэгдүгээр сарын 25

14. Финалд үлдсэн гэрэл зураг - Меридит Кохут

Венесуэл улсын нийслэл Каракас хотноо хог ухан амьдардаг гэр бүл.

2017 оны хоёрдугаар сарын 10

15. Финалд үлдсэн гэрэл зураг - Меридит Кохут

Таван хүүхэдтэй ганц бие ээж. Тэд дор хаяж долоо хоногийн хоёр өдөр хоол ундгүй өнждөг.

2017 оны зургаадугаар 16

16. Финалд үлдсэн гэрэл зураг - Меридит Кохут

Төрөөд 18 хонож буй бяцхан хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон юм.

2017 оны наймдугаар сарын 28

17. Ройтерс агентлагийн гэрэл зураг - Рохингяагийн дүрвэгсэд Наф голыг гатлан Бангладеш хүрэх гэж яваа нь.

2017 оны арваннэгдүгээр сарын 12

18. Ройтерс агентлагийн гэрэл зураг - Рохингяа бүсгүй Бангладешт аюулгүй хүрээд далайн эргийн элсэнд хүрч үзэж байна.

2017 есдүгээр сарын 11

Эх сурвалж: abcnews.go.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
12 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
26
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.