Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

23 нас хүрсэн Жижи Хадидийн талаарх 23 баримт

Түүний жинхэнэ нэр - Желена Нура.


Орчин үеийн хамгийн алдартай моделийн нэг Жижи Хадидийн төрсөн өдөрт зориулан, түүний намтраас сонирхолтой 13 баримт толилуулья.

1) Түүний жинхэнэ нэр - Желена Нура. Жижи Хадид хэмээх нэрийг түүний ээж, модель агсан Иоланда Фостер өгсөн байна.
2) Белла, Анвар гэсэн жинхэнэ ах дүүсээс гадна эцгийн талаас 2, хойд эцгийн 5 эгчтэй.

3) Сүүлийн нэг жилд тэрбээр 26 загварын шоунд оролцсоноос 9 нь 2018 оны хавар-зун, 17 нь 2018/2019 улирлын намар-өвлийн шоу байлаа.
4) Жижигийн инстаграм хуудсыг 39 сая хүн дагадаг.

5) Өнгөрсөн гуравдугаар сард Жижи найз залуугаасаа салсан. Тэд хоёр жил хамт байсан юм.
6) Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр Tommy Hilfiger-тэй хамтран ажилласан загвар нь миллениалуудыг байлдан дагуулж чадсан билээ.

7) Жижи хувийн стилисттэй. Мими Катрелл түүний шоу хүлээн авалтаас гадна жирийн үед өмсөх хувцсыг ч бэлтгэдэг.

8) Өнгөрсөн 12 дугаар сард түүний дүрстэй Барби хүүхэлдэй худалдаанд гарсан.

9) Өнгөрсөн оны намар гоо сайхны барааны Maybelline-тэй хамтран бүтээсэн цуглуулга Их Британийн Boots сүлжээ дэлгүүрт хоёрхон цагийн дотор зарагдаж дууссан байна.

10) Жижи хоолны дэглэм барьдаггүй. “Би салат, мах л иддэг хүн биш. Уйтгартай шүү дээ. Тосгоны маягаар томатын шөл бэлтгэх дуртай. Ер нь амттай, чанартай байвал ямар ч хоол иддэг” гэж ярьж байв.
11) Олон нийтийн сүлжээнээс зайгаа барьж, амрахдаа гар утаснаасаа фэйсээ устгадаг.
12) Энэ жил нарын шилний Vogue Eyewear-тэй хамтран ажиллаж байгаа.
13) Ойрхи Дорнодын орнуудад алдартай “заатар” хэмээх амтлагчийг хэрэглэх дуртай.

14) Тэр 20 настайдаа алдарт Pirelli хуанлид гарсан.

15) Жижи багадаа волейбол, морин спортоор хичээллэж байв.
16) Тэр сургуулийнхаа төгсөлтийн үдэшлэг дээр улаан өнгийн Herve Leger даашинзтай ирсэн.

17) Нью-йоркийн Gotham Gym-д боксоор хичээллэдэг.
18) “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Кэндис Свейнполд дуртай.
19) Тэр Жижи Кендалл, Кайли Женнер, Тейлор Свифт нартай найзладаг.
20) Жижи хоёр настай байхдаа анхныхаа рекламд тоглосон.

21) Суултын дасгалыг хамгийн үр дүнтэй гэж үздэг.

22) Жижи “Хашимотогийн өвчин” хэмээх өвчтэй.
23) 2016 онд тэр анх удаа “Victoria’s Secret”-д оролцсон. Харин өнгөрсөн жил Хятадын Засгийн газар түүнийг Шанхайд болсон шоунд оруулаагүй билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
49
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.