Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нойр дутуу явснаас болоод таны биед орох 10 таагүй өөрчлөлт

Унтаж амарцгаа л даа.


Гадаад төрхөнд өөрчлөлт орно

Судлаачид 18 настай охиныг гурван хоног дараалан өдөрт зөвхөн дөрвөн цаг унтуулж, гадаад төрх нь өөрчлөгдөж байгаа, эсэхийг ажиглажээ. Түүний нүдэн дор хар хүрээ үүсэж,  бас улайсан байдалтай байв. 

Өвчин амархан тусна

Бага унтсанаас болж чихрийн шижин, цусны даралт, зүрхний өвчин тусах магадлал эрс нэмэгдэнэ. 

Таргалалт үүснэ

Долоон цагаас бага унтвал таргалах магадлалтай. Учир нь энэ үед идэх дуршлыг зохицуулдаг лептин дааврын үйл ажиллагаа алдагддаг ажээ. Үүний улмаас өлсөх мэдрэмж төрүүлдэг грелин дааврын түвшин нэмэгддэг байна.

Тархинд муугаар нөлөөлнө

Нойрны хямрал нь сэтгэцийн өвчин үүсгэх томоохон эх үүсвэр. Сэтгэл санааны гутрал, хямралд орох, цаашлаад хоёр туйлт сэтгэцийн эмгэг тусах аюултай.

Ой тогтоолт муудна

Дутуу нойртой үед ой санамж, сэтгэн бодох, үйлдлээ хянах чадвар мууддаг байна. Ингэснээр та буруу шийдвэр гаргаж, нөхцөл байдлаа хүндрүүлэх магадлалтай.

Нөхөн үржихүйд нөлөөлнө

Нойр дутуугаас болж нөхөн үржихүйн дааврын шүүрэл багасаж үргүйдэхэд хүрдэг байна.

Ядаргаанд орно

Олон цаг дутуу нойртой явснаас ядаргаанд орж ажлын бүтээмж буурна. Үүнийг дагаад дархлаа сулрах аюултай. Энэ нь элдэв халдварт өвчин тусах үндэс болно. 

Сэргээш хэрэглэх

Нойр хангалтгүй үед тархи ядарсан байдаг. Энэ үед тархи сэргээш эрж эхэлнэ. Сэргээш, кафеин, мансууруулах бодис гэх мэт нь түр хугацаанд тайвшруулж, сэргэг мэдрэмж өгөх боловч эрүүл мэндэд муугаар нөлөөлж, донтуулах аюултай.

Хурдан хөгширнө 

Нойр дутуу удаан явах нь амархан хөгшрөх шалтгаан юм. Шөнө арьс хангалттай амарч чадаагүйгээс үрчлээ, нүхжилт үүсдэг учраас тэр. Мөн нар салхинд мэдрэмтгий болдог байна.

Даарах

Хүний биеийн температур цельсийн 35.5-36.5 градус байдаг. Нойр дутуугаас болж бие организм дахь бодисын солилцоо алдагдахад хүрдэг байна. Улмаар биеийн ерөнхий температур багасаж, даардаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.