Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын цаначид “Максимаха 2018” олон улсын марафон уралдаанаас 6 медаль хүртлээ

Монголын цаначид 6 медаль, шагналт 5-р байр нэг тамирчин хүртсэн амжилттай оролцлоо.


ОХУ-ын Буриадын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Максимаха олон улсын марафон уралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Байгаль нуурын мөсөн дээр болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд оролцсон Монголын цаначид марафон уралдаанд 6 медаль хүртэж, спринт уралдаанд шагналт 5-р байрт шалгарлаа.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаас 31 тамирчин, 7 дасгалжуулагч болон албаны нийт 53 хүн зорин очлоо. Тэмцээний эхний өдөр спринт зайд өсвөр насны ангилалд 1.5 км-ийн зайд Б.Өсөхбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн спринт зайд ОУХМ А.Энхтуул шагналт 5-р байрт шалгарсан юм. Энэ тэмцээнд цанын үндэсний шигшээ багаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ С.Дүүрэнбаяр, Спортын мастер Э.Ариунзул, ОУХМ А.Энхтуул нараас гадна цанын спортын шилдгүүд нас насны ангилалд хурд хүчээ сорин уралдсан юм.

Тэмцээний хоёр дахь өдөр тамирчин хүнээс хамгийн хүнд хэцүү тэсвэр тэвчээр шаардаж ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлдэг марафон уралдаан 50, 30, 20, 10 км-ийн зайд явагдсан. Цанын олон улсын марафон уралдаанд Герман, Тайланд, ОХУ-ын Буриад улс, Монгол, ОХУ-ын Чита, Красноярск, Ирктутск, Улаан-Үд, Эрхүү зэрэг муж хотуудаас 300 гаруй тамирчин өрсөлдсөн. Энэ өдөр марафон уралдааны эмэгтэйчүүдийн 30 км-ийн зайд ОУХМ Э.Ариунтунгалаг алтан медаль, спортын мастер Э.Ариунзул мөнгөн медаль, А.Энхтуул хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдсан спортын мастер А.Билгүүн алтан медаль, марафон уралдааны 20 км-ийн зайд уралдсан спортын мастер Д.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр энэ удаагийн тэмцээнээс Монголын цаначид 6 медаль, шагналт 5-р байр нэг тамирчин хүртсэн амжилттай оролцлоо.

Манай улсаас энэ тэмцээнд 2015 оноос оролцож эхэлсэн. Энэ жилийн тэмцээнд Төв, Орхон, Булган, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгаас гадна нийслэлийн цаначид Байгаль нуурыг зорин очиж, цанын олон улсын марафон уралдаанд хурд хүч, бэлтгэл сургуулилтаа сорин өрсөлдлөө.

“Максимаха” цанын олон улсын марафон уралдаан 10 гаруй жилийн түүхтэй. Байгал нуур руу түрэн тогтсон “Максимаха” уулын нэрээр энэхүү цанын уралдааныг нэрлэн ОХУ-ын Буриад улсаас зохион байгуулж, жил бүр олон тамирчдыг хамруулан өргөн хүрээтэй зохион байгуулдаг юм. “Максимаха” цанын олон улсын марафон уралдаан Байгаль нуурын мөсөн дээр явагддагаараа онцлогтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
1 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
26
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.