Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ФОТО: ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМ МОНГОЛД

Зохион байгуулалт сайтай байсан бөгөөд хүмүүсийн цомтой хамт авахуулсан зургийг тэр дор нь угаалгаж өгсөн юм.


Гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа л сельфи хийж анх удаа үзэв. Хөлбөмбөгийн алтан цомтой хамт зургаа даруулахын тулд шүү дээ. Өчигдөр Монголын хөлбөмбөг сонирхогчид Дэлхийн аваргын алтан цомыг дэргэдээс нь харж, зургаа татуулах боломж олдсон нь энэ.

ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш болох Кока-Кола компани Монголд Дэлхийн аваргын алтан цомыг авчирсан юм. Шангри-Ла Моллд олон нийтэд нээлттэй байршуулсан алтан цомтой зургаа авхуулсан хүмүүс дээр дурдсан гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр тус компани цаашдын үйл ажиллагаандаа таны зургийг ашиглаж болно гэдгийг зөвшөөрч байгаа хэрэг гэнэ.

Алтан цомыг долоон цагийн турш Шангри-Ла Моллд байршуулж Монголын хөлбөмбөг сонирхогчдод хамт зургаа татуулах боломжийг олгосон юм. Хөлбөмбөгийн хорхойтнуудын зарим нь өөрөө өөрсдийн дэмждэг багийн өмсгөлөө өмсөж ирсэн байв.   

Өмнө нь сонин, сэтгүүл, телевизээр л хардаг байсан цомыг бодитоор, яг дэргэдээс нь өөрийн нүдээр үзэж, зургаа татуулахаар ирсэн хүмүүс үүдэнд нь дараалал үүсгэж байсан юм. Зарим хүн цаг орчим дугаарласан тухай ярьсан юм. 

Алтан цом үзэх үйл явц зохион байгуулалт сайтай байсан бөгөөд цом байршсан бүсэд хүмүүсийг дөрөв дөрөвөөр нь  ээлж дараатайгаар оруулж байв. Мөн хүмүүсийн цомтой хамт авахуулсан зургийг тэр дор нь угаалгаж өгсөн юм.

21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-д зохиогдох гэж байна.

Бэлтгэсэн: Т.Жанерке

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
2
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эрэгтэй)
3
1 цагийн өмнө
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмц...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
39
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.