Хайх зүйлээ бичнэ үү

мин

Египетийн Фараон Салах Ромын Эзэнт гүрнийг өвдөг сөхрүүлэв

Өнгөрсөн жил тоглож байсан “Рома”-гаа хүндлээд тэр гоолын баяр хийгээгүй.


A.Tamir (MSPU)

Аваргуудын лигийн энэ улирлын эхний хагас шигшээ тоглолт хөлбөмбөг сонирхогчдод сайхан гоол, хурц өрсөлдөөн гээд фэнүүдэд юу хэрэгтэй байдаг, бүгдийг нь өгсөн тоглолт боллоо. Хагас шигшээгийн сугалаа гарахад энэ хоёр багийн тулааныг хоёрдугаар зэргийн гэж хэлэх хүн байсан билээ. Учир нь нөгөө талд “Реал” Мадрид, “Бавари” Мюнхен багууд учраа таарсан.

Алдарт “Барса”-г тэмцээнээс мулталсан “Рома”, ялагдашгүй “Ман Сити”-г өвдөг сөхрүүлсэн “Ливерпуль”. Ливерпульд болсон эхний тоглолт Египетийн Фараон Салахын нэрэн дор болж өнгөрлөө. Шигшээ багаа ДАШТ-д оруулж, эх орондоо үндэсний баатар болсон тэрбээр Ливерпуль хотын Хаан болоод байна. Эхний үеийн төгсгөлд тэр хоёр уран гоол оруулсан бол сүүлийн хагаст хоёр оновчтой дамжуулалт өгсөн. Өнгөрсөн жил тоглож байсан “Рома”-гаа хүндлээд тэр гоолын баяр хийгээгүй. Түүнийг сэлгээнд суусны дараа 5-0 тэргүүлж байсан “Ливерпуль” тоглолтын төгсгөлд хоёр гоол алдаж, “Рома”-г бүр мөсөн булшилсангүй, боломж үлдээсэн. Салахтай “Ливерпуль” Салахгүй “Ливерпуль” огт өөр хоёр баг болжээ. “Барса”-д 1-4 ялагдсан ч талбай дээрээ ялж чадсан “Рома” ирэх сарын 2-нд яах бол?

“Ливерпуль” Англи – “Рома” Итали 5:2 (2:0, 3:2)
“Энфилд”
Гоол: 1:0 – 35 Салах, 2:0 – 45 Салах, 3:0 – 56 Мане, 4:0 – 61 Фирмино, 5:0 – 68 Фирмино, 5:1 – 81 Жеко, 5:2 – 85, пенальти Перотти.
“Ливерпуль” – Кариус, Александер-Арнолд, Ловрен, ван Дейк, Робертсон, Окслейд-Чемберлен (Вейналдум, 18), Хендерсон, Милнер, Салах (Ингз, 75), Фирмино (Клаван, 90), Мане.
“Рома” – Алиссон, Фасио, Манолас, Жезус (Перотти, 67), Флоренци, де Росси (Гоналон, 67), Стротман, Коларов, Ундер (Шик, 46), Наингголан, Жеко.
Шар хуудас: Жезус (26), Александер-Арнолд (39), Ловрен (74), Хендерсон (85), Фасио (88).

 

 

Салах, Фирмино, Манэ гурвал Аваргуудын лигт 28 гоол хийгээд байгаа нь 2014/2015 улирлын “Барселона”-гийн Месси, Суарес, Неймар нарын 27 гоолыг даван гарлаа.
Энэ бол 1995 оноос хойш тохиож байгаа хамгийн олон гоолтой хагас шигшээ байлаа.

“Ливерпуль” Аваргуудын лигийн 11 тоглолтод 38 гоол хийсэн үзүүлэлттэй. Салах, Фирмино хоёр тус бүр 10 гоолтой. Нэг багийн 2 тоглогч 10 гоол оруулсан нь 2014/2015 улиралд Неймар, Месси нар байлаа.
Аваргуудын лигийн нэг улиралд 10  гоол хийсэн тоглогчдыг нэрлэвээс Дель Пьеро, Ривалдо, Жардел, Рауль, Ван Нистелрой, Инзаги, Кака, Месси, Марио Гомес, Криштиану Роналду, Левандовски, Ибрагимович, Неймар нарын томчууд байх аж.

Салах – Энэ улирлын Европын Шилдэг мэргэн бууч:
Салах – 43 гоол
Криштиану Роналду – 42
Иммобиле – 41
Месси – 40
Левандовски – 39
Кейн – 37
Салах энэ улиралд 47 тоглолтод 43 бөмбөг оруулаад байгаа. “Ливерпуль”-ийн бүх цаг үеийн рекордыг Иан Раш эзэмшдэг. Иан Раш 1983/84 улиралд 65 тоглолтод 47 гоол хийж байв. Салах рекорд эвдэх дөхсөөр.

Салах Аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан Африкийн тоглогч боллоо. Тэр Самюэль Это’О-г гүйцсэн.
“Ливерпуль”-ийн хагас хамгаалагч Жеймс Милнер 9 оновчтой дамжуулалтаар Аваргуудын лигийн нэгэн рекорд тогтоолоо. Урьд нь 8 дамжуулалтаар Уэйн Рүни, Неймар нар тэргүүлж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
15
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.