Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

БНХАУ мазаалайг хамгаалахад зориулж 11.63 сая юанийн төсөл хэрэгжүүлнэ

Төсөл нийт 3 жил үргэлжилнэ.


БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талтай хамтран мазаалай баавгайн амьдрах орчны менежментийн төслийн судалгаа, мазаалай баавгайн амьдрах орчны экологийн чанарын үнэлгээний судалгаа, хүнсний ургамлын популяцийн судалгаа хийх юм. Мөн биологийн олон янз байдлын мониторингийн судалгааг хийж гүйцэтгэх бөгөөд Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулна.

БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах бөгөөд төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах, төслийн хэрэгжилтийн хугацаанд мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаан буудайн үр олгоно. Төслийн нийт өртөг 11.63 сая юанийн санхүүжилттэй ба төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Энэхүү хэлэлцээрт  МУ-ын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн  удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Вэрэн нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч  Ян Чиндун нар баяр хүргэж үг хэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
49
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.