Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Аль Пачиногийн амьдралын дүрэм

Эхний дүрэм – бууж өгч болохгүй. Хоёрдугаар дүрэм – эхний дүрмийг сана.


Өнөөдөр Америкийн алдарт жүжигчин Аль Пачино 78 нас хүрлээ. Түүний алдарт эшлэл болон амьдралын дүрмээс нь танилцуулья.

Эхний дүрэм – бууж өгч болохгүй. Хоёрдугаар дүрэм – эхний дүрмийг сана.
Хэнд ч юу ч битгий тайлбарла. Тэд хүссэнээрээ л ойлгоно.
Хүмүүс яагаад бисекс, ижил хүйстнүүдийг үзэн ядаад байдгийг би ойлгодоггүй. Эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу, хэнд дурлах нь хамаагүй. Чи дурлажээ – энэ л хамгийн чухал.

Намайг өөдгүй новш, харгис хэрцгий гэж их муулдаг. Анхааруулья – үнэндээ би бүр муу хүн шүү.
Амжилтад хүрэх түлхүүр бол хүсэл. Миний биенд хүсэл байнга асаж байдаг.
Нүдийг хуурах хялбар ч зүрхийг хуурах хэцүү.
Би хэзээ ч гэрлэж байгаагүй. Цаашдаа ч гэрлэхгүй байх. Хүнтэй сууна гэдэг бодол надад огт таалагддаггүй. Ямар ч гэсэн миний намтарт салсан гэсэн үг байхгүй.

Нэр алдарт дуртай байх нь дуртай нүгэл минь билээ.
Сул талаа нэрлэх гэхээр юу хэлэхээ ч мэдэхгүй юм. Сайн талаа ч гэсэн. Магадгүй миний сул, сайн тал хоёр ижилхэн байх.
Америк дахь бүх италичууд эрлийз. Надаас бусад нь. Би жинхэнэ сицили хүн. Тэгэхээр надтай уулзахдаа та элдэв юм холиогүй жинхэнэ ориг архи ууж байна гэсэн үг.

1970-аад он хөөрхөн хөвгүүдийн үе байлаа. Харин дараа нь би гарч ирсэн юм.
Би Бурханаас унадаг дугуй гуйсан ч тэр өгөөгүй. Тэгэхээр нь би дугуй хулгайлаад Бурханд нүглээ наминчилсан.
Спортоор хичээллэх шаардлагатай болжээ гэдгээ мэдрэнгүүтээ би буйдан дээр энэ мэдрэмжээ алга болтол хэвтдэг.

Хоббиндоо цаг зарцуулах нь надад тэнэг санагддаг.
Би ямар ч дүрд тоглож чадна. Харин надаас хоол хийж өгөөч гэж бүү гуй. Хэзээ ч хоол хийж чадахгүй.
Архи, эм хэрэглэдэг байхдаа би шагнал гардуулах ёслол дээр ирээд сууж байхдаа “Хэрэв намайг шагнавал би тайз хүртэл алхаж чадах болов уу” гэж боддог байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.