Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ хавар, зуны тренд: Өвөрмөц нүдний шилний загварууд

Индиго буюу тод хар хөх өнгийн том авиатор шилнүүд энэ хавар зуны хамгийн гоёмсог тренд загвар болно гэдгийг загварын акулууд онцолж байна.


Бүсгүй та энэ хавар, зуны улиралд зүүх нарны шилээ сонгож амжсан уу?  Танд энэ хавар, зуны нарны шилний трэнд загваруудыг санал болгож байна. Энэ жил футурист загвар зонхилох гэнэ. Дэлхийн алдартай дизайнерууд хэлбэр, хэмжээ, линзний өнгөөр “тоглож” чаджээ. Классик нарны шилнүүд энэ удаа ч хавар, зуны тренд загварт багтсан байна. 

Sci-fi нарны шил

90-ээд онд үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан кино бол яах аргагүй “Matrix” мөн. “Matrix” кино гэхээр томдсон савхин хүрэм, савхин өмд, хар шил шууд санаанд орж байгаа биз.

Тэгвэл "Matrix" киноны загварын шилнүүд энэ хавар, зуны гол гоёо. Энэ төрлийн нүдний шилийг sci-fi шил гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн алдартай загварын агентлагууд өөр өөрсдийн коллекцдоо оруулаад байна. 

“Puma”-гийн “Fenty x Puma” коллекц, “Stella McCartney”, “Louis Vuitton”, “Parabal Gurung”, “Sonia Rykiel” зэрэг брендүүд линзний дээд эсвэл доод хэсгийг хүрээлсэн буюу хэсэгчилсэн хүрээтэй өнгө өнгийн sci-fi шилийг загварын хорхойтнуудад санал болгосоор байна.  

Дугуй хэлбэрийн нарны шил 

Дугуй хэлбэрийн нарны шил 2018 оны хавар, зуны трендэд удаалж байна. Классик, ретро загварууд дугуй хэлбэрийн нарны шилд нэгдлээ олжээ. Oversize буюу том араамтай дугуй шилнүүд энэ хавар зуны бас нэгэн гол гоёо байх нь. 

Олон өнцөгт, тэгш өнцөгт буюу дөрвөлжин хэлбэрийн нарны шил 

Тэгш өнцөгт, дөрвөлжин хэлбэрийн нарны шил загварын чиг хандлагын жагсаалтад багтжээ. Моодыг олон өнцөгт нүдний шил үргэлжлүүлэх гэнэ.

Дөрвөлжин хэлбэрийн нарны шилнүүд загварынхан болон урлагийн оддын таашаалд нийцсээр байна. Бариул нь нарийн байх тусам зүүсэн эзнийгээ оньсого шиг харагдуулдаг футуризмын өнгө аястай. 

Авиатор шил


Авиатор загвар дизайнеруудын татгалзаж чаддаггүй цорын ганц домогт загвар. Энэ удаа загварын акулууд өдөр тутмын хэрэглээ болсон стандартаас аль болох татгалзаж oversize буюу том загварын авиатор шилнүүдийг санал болгож байна. Энэ жил нүүрний дийлэнх хэсгийг буюу бүхэлд нь хаахуйц загварууд зонхилох нь ээ. Индиго буюу тод хар хөх өнгийн том авиатор шилнүүд энэ хавар зуны хамгийн гоёмсог тренд загвар болно гэдгийг загварын акулууд мөн онцолж байна. 

Муурын нүд 

Энэ онд муурын нүд загварын шилний хэрэглээ эрс буурсан гэж байгаа хэдий ч дизайнерууд загварт нь бага зэргийн өөрчлөлт оруулжээ. Энэ нь шилний арааманд фантас оруулж өгснөөрөө онцлогтой. 

Бэлтгэсэн: Т.Жанерке

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
32
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.