Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сартай уншлага: Франц Кафкагийн “Хувирал” туужийг онцоллоо

“Хувирал” туужийг жүжигчин Я.Билгүүнсар “Black box” театрт уншина.


Экзистенциалист зохиолч Франц Кафкагийн “Хувирал” туужийг энэ удаад “Сартай уншлага” онцолж энэ бямба гарагт хүмүүст хүргэх гэж байна. “Хувирал” тууж “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Тэгшзаяагийн орчуулгаар та бүхэнд хүрсэн билээ. 

“Хувирал” туужийг жүжигчин Я.Билгүүнсар “Black box” театрт уншиж, морин хийлийн гунигтай, эрэмгий, түгшүүрт сэтгэлийн өнгүүд хоршино. Туужийн нэгээхэн хэсгийг модерн бүжгээр илэрхийлэх бөгөөд театрчилсан уншлага дуусахад орчуулагч Ж.Тэгшзаяа зохиолын талаар уншигч, үзэгчидтэй дэлгэрэнгүй яриа өрнүүлэх бөгөөд арга хэмжээний тасалбарт  “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” ном дагалдах юм.

Өглөө сэрэхдээ үзэшгүй муухай шавьж болон өрөөндөө сэрэх Грегор Замза хэмээх залуугийн сэтгэлзүй, гэр бүлийн тухай өгүүлэх уг туужаар нийгэм, хүний оршихуй, сэтгэлийн гүнд нуугдаж байдаг харгис үнэнүүдийн талаар өгүүлнэ. Бодит болон бодит бус үйл явдлыг хослуулсан энэ тууж одоогоос 102 жилийн өмнө анх хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш шүүмжлэгч, судлаачид хэдэн зуун эсээ, анализ бичиж, өөр өөрийн таамгийг дэвшүүлсэн байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
2
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.