Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

JAZZWEEK-ийн талаар заавал мэдэх ёстой ДОЛООН зүйл

Жазз долоо хоногийг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулна.


Монголын анхны жазз хөгжмийн мэргэжлийн боловсрол олгох бакалаврын сургалттай Монгол Улсын Консерватурын харъяаны Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн танхимаас /GMUB/ 2018 оны 4-р сарын 24-30 хүртэлх өдрүүдэд жазз хөгжмийг олон нийтэд таниулах сурталчлах зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. 

1. Tuesday is Jazzday: Tribute to Ella Fitzgerald

“Жаззын Хатан Хаан” хэмээгддэг алдарт Элла Физжералдын 100 насны ойн баярын өдрүүд  2017 оны 4-р сарын 25-наас 2018 оны 4-р сарын 25-ны өдөр хүртэл жилийн туршид үргэлжилж дэлхий даяар энэ баярыг тэмдэглэж буй юм. Энэ давалгаанд нэгдэн GMUB төслийн дуучид хөгжимчид оюутан багш нар долоо хоног бүр зохион явуулдаг Мягмар гарагийн жазз үдшээрээ дуучин Элла Физжералдын амьдрал, гавъяа, хөгжмийг түүхчлэн үзүүлж, бүтээлүүдээс нь тоглон хүндэтгэл үзүүлэх болно. Тоглолтын тасалбар 5000 төгрөг.

  • Хэзээ: 4-р сарын 24, Мягмар гариг 20:00 цагт 
  • Хаана: Cosy Club Ulaanbaatar-т
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

2. Кино Клуб: Born to be Blue(2015)

Эл өдөр 2016 оноос үйл ажиллагаа явуулж буй Кино Клуб групптэй хамтран энэ долоо хоногийн кино үзвэрээр нь жазз түүхнээ хамгийн алдаршсан цагаан арьст бүрээ хөгжимчин намтар киног үзүүлнэ. Born to be Blue, 2015 онд бүтээгдсэн энэхүү кино нь гол дүрийн жүжигчин болох Ethan Hawke, түүний хамгийн шилдэг жүжиглэлт бүхий бүтээл хэмээн үнэлэгддэг. Кинонд  домогт бүрээчин Chet Baker, 1966 оны орчим дох үеийн түүний амьдралд тохиосон золгүй явдал, алдаа оноо, дурлалын түүх зэргийг 1 цаг 37 минутын турш өгүүлэх юм. Үзвэрийн төгсгөлд Chet Baker-н хамгаас алдаршсан дууг GMUB төслийн бакалаврын ангийн оюутнууд тоглоно. Киног англи хэл дээр, англи хадмалтай, үнэ төлбөргүй үзүүлнэ. 

  • Хэзээ: 4-р сарын 25, Лхагва гариг 19:00 цагт 
  • Хаана: Cosy Club Ulaanbaatar-т
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

3. Intellectual Property/Challenges and Opportunities 

(ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА)
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас анхлан 2000 онд эл өдрийг “патент, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, дизайны ач холбогдлын тухай ахиу ойлголт өгөх” зорилгоор онцгойлон тэмдэглэх болсон. Энэ өдөр GMUB - төслийн үүсгэн байгуулагч, монгол улсад 4-дөх жилдээ ажиллан амьдарч, олон монгол хөгжмийн зохиолуудыг жазз найруулгад оруулж, шинэ төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж буй Герман улсын Басс хөгжимчин, профессор Мартин Зенкер өөрийн туршлага дээр үндэслэн “Оюуны Өмч/Асуудал, боломжууд” сэдвээр илтгэх гэж байна. Хөгжмийн зохиолчид болон хөгжимчдийн оюуны өмчийн эрхийн ойлголтын хомсдол, түүнээс гарах хор уршгийн тухай, монголд үйл ажиллагаа эрхэлж буй оюуны өмчийн байгууллагуудтай хэрхэн холбогдох, олон улсын түвшинд эрхээ хамгаалах, оюуны өмчөө орлогын нэгэн эх үүсвэр болгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг  энэ үйл ажиллагаанаас авах боломжтой.  Энэ сэдэв төдийлөн хөндөгдөж хэлэлцэгддэггүй тул тус үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулж буй юм.

  • Хэзээ: 4-р сарын 26, Пүрэв гариг 19:00 цагт 
  • Хаана: Cosy Club Ulaanbaatar-т 
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

4. JAZZ DUO session

Жазз хөгжмийн олон гайхамшигт чанар 2 хөгжимдөгч хамтран бие биеэ мэдрэн тоглох үед улам тодрон илэрдэг. Jamsession гэдгийг нэг талаас "нээлттэй микрафон" гэж ойлгож болох бөгөөд хүсвэл та манай хөгжимчдтэй зөвшилцөн тайзнаа гарч болдог. Тоглолт үнэ төлбөргүй.

  • Хэзээ: 4-р сарын 27, Баасан гариг 20:00 цагт
  • Хаана: Cosy Club Ulaanbaatar-т
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

5. Movie, Coffee & Jazz Train!

Олон улсын жазз өдөрт тоглолтоо хийж буй The Jazz Train хамтлаг сонирхсон сонсогчидтой хамтлагийн тухай, жазз хөгжмийн тухай дэлгэрэнгүй яриа өрнүүлэн хамт хөгжмийн сэдэвт кино үзэн, кофе уун суух юм.

  • Хэзээ: 4-р сарын 28, Бямба гариг 15:00 цагт
  • Хаана: Циферблат
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

6. Жазз Гармони номын нээлт, жазз концерт

Олон Улсын Жазз өдрийг тохиолдуулан 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод жазз хөдөлгөөн өрнөж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд Монсудар хэвлэлийн газар, Гёте Институт, Улаанбаатар дах Гёте хөгжмийн танхим, Монгол Улсын Консерватори хамтран  Вольфганг Бройерийн “ЖАЗЗ ГАРМОНИ” номын нээлт болон Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн танхимын үйл ажиллагааны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. “Жазз Гармони” ном нь тус салбарын хувьд анхны монгол хэлээр орчуулагдан гарч буй ном болж буй бөгөөд жааз хөгжмийн тухай үндсэн мэдлэг олж авах хүсэлтэй хүн бүрт зориулагдсан ном юм. Goethe-Musiklabor Ulan Bator буюу Улаанбаатар дах Гёте хөгжмийн танхим нь Гёте-Институтийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлж буй мэргэжлийн жазз хөгжимчдийг бэлтгэдэг төсөл бөгөөд сонгодог болон үндэсний хөгжмийн боловсролыг олгодог Монгол Улсын Консерваторитой хамтран энэ шинэ салбарын бакалаврын түвшний мэдлэг олгох хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. 
15:00  – Номын танилцуулга
15:15  – Жазз концерт
16:00  – GMUB Нээлттэй өдөрлөг (207 тоот танхим)

  • Хэзээ: 4-р сарын 29, Ням гараг 15:00 цагт
  • Хаана: Монгол Улсын Консерватори, Концертын танхим (V давхар)
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

7. Celebrating International Jazz Day with The Jazz Train

2011 оноос эхлэн UNESCO-гоос жил бүрийн 4-р сарын 30-ны өдрийг Олон Улсын Жазз Өдөр болгон зарлаж, дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байна. Тус өдөр GMUB төслийн урдаа барьдаг квинтет хамтлаг The Jazz Train удаах жилдээ бие даасан тоглолтоо хийх гэж буй юм. 2018 оны 4-р сарын 30-ны өдөр The Jazz Train хамтлаг анхны бие даасан ижил нэрт цомгийн нээлтээ хийсэн бөгөөд тус цомог нь Hi-fi Records “Оны шилдэг цомог” жагсаалтыг тэргүүлсэн. Монголын жазз хөгжмийн ирээдүй хэмээн онцлогдоод буй тус хамтлагийн тоглолтонд GMUB төслийн хамгийн отгон, өнөр бүрэлдэхүүн бүхий GMUB Youth Big Band хамтлаг мөн дуучин Наагий, дуучин Солонго, дуучин Ариунжаргал нар  оролцоно. 

  • Хэзээ: 4-р сарын 30, Даваа гариг 19:00 цагт
  • Хаана: The Corporate Hotel and Convention Centre
  • Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
43
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.