Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ШУУД: Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл анхдугаар форумыг минут, минутаар


13.05 цаг

Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл анхдугаар форум өндөрлөж байна

Монголбанк, Банкуудын холбоо, ХААН Банк хамтран зохион байгуулсан Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл анхдугаар форум өндөрлөж байна. Форумд Монгол Улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 200 гаруй албан тушаалтан оролцлоо. Хурлыг хааж Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат үг хэлэв. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Цахим банкны талаар биш санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийн тухай ярьж форум өндөрлөж байна. Учир нь харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг илүү мэдээлэлтэй байлгах, гэмт халдлагаас хамгаалах нь маш чухал. Форумыг зохион байгуулсан ХААН Банкны хамт олонд талархаж байна. Мөн Монголбанк, Банкуудын холбоо ч энэхүү форумыг зохион байгуулахад хамтарч оролцсон. 

Форум зохион байгуулж буйтай холбоотой баяртай мэдээлэл надад сая ирлээ. Санхүүгийн хэрэглэгчдийн хөтөлбөрийг манай арилжааны банкууд хамтарч зохион байгуулахаар болсон. Тиймээс Жон Белл захиралтай ХААН Банкны хамт олонд дахин баярлаж буйгаа илэрхийлж байна.

ХОЛБООТОЙ ЯРИЛЦЛАГА: Ж.ҮНЭНБАТ "ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЗӨВХӨН БАНКУУДЫН АСУУДАЛ БИШ. ХҮН БҮРИЙН АСУУДАЛ"

Жиргээ 

 



12.19 цаг

Цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг, боловсрол хэлэлцүүлэг эхэлж байна. Хэлэлцүүлгийн модератороор Монголбанкны Хууль, эрх зүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн захирал А.Туул ажиллаж байна.

Оролцогчдын хувьд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, ХААН Банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын захирал Сударсана Нарасимхан, Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул, сэтгүүлч С.Батзаяа нар оролцож байна. 

11.30 цаг

Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Б.Банзрагч: 

 

2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 221 ширхэг, 184 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн. Аль төрлийн карт гэдгээс үл хамааран, Монголд бүртгэгдсэн гүйлгээний хувьд дээрх дүн гарчээ. 

 

11.22 цаг 

Төлбөрийн картын эрсдэл хэлэлцүүлэг эхэлж байна. Хэлэлцүүлгийн модератороор Bat Solution Partners компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг ажиллаж байна. Харин оролцогчдын хувьд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Б.Банзрагч, Korea& Mongolia, Visa Inc компанийн эрсдэл хариуцсан захирал Крис Кан, Төлбөрийн картын олон улсын эксперт Волтер Виллиамс, Худалдаа хөгжлийн банкны Картын удирдлагын газрын захирал Х.Ганцэцэг нар оролцож байна. 

Жиргээ

 


 

 

Үйл ажиллаагааны фото сурвалжлагаас хүргэж байна. 

10.20 цаг 

Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат:

Банкууд цахим аюулгүй байдал талд анхаарч, хөрөнгө оруулалт нэлээд хийж байгаа. Мөн банкны ажилтнууд энэ үйл ажиллгааанд суралцаад мэдлэгээ дээшлүүлж байна. Бидний хувьд тулгарч буй гол асуудал нь харилцагчдын түвшинд юм. Маш эмзэг цэг нь энэ.

10.05 цаг

Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл анхдугаар форумын эхний хэлэлцүүлэг өрнөж байна. Эхний хэлэлцүүлгийн сэдэв нь Цахим банкны аюулгүй байдал юм.

Хэлэлцүүлгийн модератороор Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат оролцож байна. Харин оролцогчдын хувьд Акати Консалтинг компанийн гүйцэтгэх захирал Кришна Ражагопал, Үндэсний дата төвийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, ХААН Банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Панкаж Пател, Хас банкны Аюулгүй байдлын удирдлагын газрын захирал М.Энхболд нар оролцож байна.

Жиргээ

 


09.35 цаг

Акати Консалтинг компанийн гүйцэтгэх захирал Кришна Ражагопал Цахим банкны аюулгүй байдал сэдвийн гол илтгэлийг танилцууллаа. Тэрбээр илтгэлийнхээ үеэр сүүлийн үед хакеруудын гол бай нь санхүүгийн хэрэглэгчид болсныг онцолсон. Учир нь банк, санхүүгийн байгууллагыг хакердах нь хэтэрхий зардал ихтэйгээс гадна эрсдэлтэй болсон гэв. Тиймээс ч хэрэглэгчид рүү халдах болжээ. Энэ үед хэрэглэгчид мэдээллээ алдахгүй байхын тулд өөрсдийгөө хамгаалах шаардлагатай болсон гэв. Түүний илтгэлээс зарим онцлох зөвлөгөөг хүргэе. 

Бид твиттерийнхээ нууц үгтэй адил нууц үгээр банкны нууц үгээ хийдэг. Үүнээс болж хакердуулахад хялбар болдог. 


Өмнө нь хакерууд банкийг онцолдог байлаа. Хакердахын тулд. Гэтэл банкыг хакердах нь өндөр зардалтай, аюултай. Тиймээс одоо гэмт хэрэгтнүүд хэрэглэгчдийг онилох болсон. Тиймээс хэрэгцээгүй зүйлс дээр дарж орох хэрэггүй. 

Би алдартай биш учраас намайг хэн хакердах вэ гэж бодох хэрэггүй. Гэмт хэрэгтнүүд таныг онцолж байгаа. Тиймээс нууц үгээ байнга сольж бай. 

Sowtware-ийн шинэчлэлүүдийг татаж бай. 

Ерөөсөө мэдэхгүй хаягаас ирсэн mail-ийш битгий үз. Бритни Спирс таны найз болох хүсэлт илгээсэн ч хамаагүй шүү. 

09.30 цаг 

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл нээлтийн үеэр "Монголын хэрэглэгчид шинэ техник, технологи, цахим үйлчилгээнд соргог хандаж, богино хугацаанд хэрэглэж сурдаг" гэж онцолсон. Түүний хэлсэн үгнээс хүргэж байна. 

ХААН Банк сүүлийн дөрвөн жилд харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, цахим банкны бүх төрлийн сувгийг нэвтрүүлэх, үйлчилгээгээ хялбар дөт аргаар хүргэхэд тууштай анхаарч, зохих хөрөнгө оруулалт хийсний дүнд цахим банк, картын үйлчилгээний олон үзүүлэлтээр тэргүүлэгч болоод байна. Монголын хэрэглэгчид ч шинэ техник, технологи, цахим үйлчилгээнд соргог хандаж, богино хугацаанд хэрэглэж сурдгийг бидний туршлага харуулж байна. 

Үйлчилгээний салбарт шинэ технологи, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр тухайн үйлчилгээний найдвартай байдал, хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон бусад мэдээллийг нууцлах хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг бүх түвшинд хангах шинэ сорилт бидний өмнө тулгарч байна. Нөгөө талаас, цаг минутаар хувьсан өөрчлөгдөж, зах зээлд нэвтэрч буй инноваци, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зөв зохистой хэрэглэх, хувийн мэдээллээ нууцлах тухайд хэрэглэгчийг сургах, олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон ажил хийх шаардлагатай байна. 

09.25 цаг 

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн форумыг нээж үг хэллээ. 

Дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа техник, технологийн дэвшил ч бидний өдөр тутмын хэрэглээнд өргөн нэвтэрч байна. Банк санхүүгийн салбар хамгийн түрүүнд технологийн дэвшилд оролцож, нэвтрүүлж байна. Ерөөс дэлхий нийтийн хандлага ийм юм. Технологийн дэвшлээс нэг үг онцолмоор байна. Энэ бол Финтек. 

Санхүү техник, технологи гэсэн үгийг нийлүүлсэн ойлголт үг. Энэ үг дэлхий нийтийн чухал, халуун сэдэв болж байна шүү дээ.  Хаана ч очсон, өндөр дээд хэмжээний уулзалтад ч тэр, олон улсын уулзалтад ч тэр гол сэдэв болж, тусгай хэлэлцүүлэг болсон. Саяхан болсон ОУВС-гийн уулзалтад чухал сэдэв болж яригдсан. Дэлхий нийтийн хувьд энэ чухал сэдэв. Монголд ч адил юм шүү. Нэг талаар банк санхүүгийн байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулж хэрэглэгчдэд олгож байгаа ч гэсэн, нөгөө талаас харилцагчийн эрх ашгийг хамгаалж, цахим үйлчилгээгээр дамжсан эрсдэлийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь финтектэй зэрэг яригдах асуудал. 

Цаг үеэ олсон энэ арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа ХААН Банк болон олон улсын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлмээр байна. 

09.00 цаг

Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл анхдугаар форум эхэллээ

Монголбанк, Банкуудын холбоо, ХААН Банк хамтран Монгол Улсад анх удаа “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” анхдугаар форум зохион байгуулж байна. Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж буй Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд энэхүү форумыг зохион байгуулж буй гэнэ. Форумыг нээж Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл нар үг хэлнэ. 

Форум цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдал гэсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Форумын хөтөлбөртэй танилцана уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
7 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
34
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.