Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа

Ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллана.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа. Уулзалтад 2 талын сайдаас гадна Монгол Улсын БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа болон холбогдох мэргэжилтнүүд байлаа. Харин ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Инамов Нуритдин Рахманжанович,  ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Мещанинов Максим Бориславович, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны атташе  Безруков Станислав Сергеевич нар оролцсон юм.

Уулзалтаар хил дамнасан тусгай хамгаалалттай газар бий болгох, ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хил дамждаг зэрлэг, нэн ховордсон ан амьтдын хөдөлгөөнд тандалт судалгаа хийхэд хамтарч ажиллахаар тохиролцсон юм.  Сэлэнгэ мөрний сав газарт барих усан цахилгаан станцын ажлыг түргэвчлүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайд илэрхийллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.