Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хоёр Солонгосын удирдагчдын зоог Японд таалагдсангүй

Тухайн арлууд нь хоёр орны маргаантай газар нутгийн нэг бөгөөд солонгосоор Токто арал гэдэг бол япончууд Такэшима хэмээн нэрлэдэг.


Хойд, Өмнөд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Панмунжомд маргааш болох гэж байна. Талууд түүхэн уулзалтын бүх зүйлийг минут, секундээр нь яг таг тохиролцоод байгаа аж. Хэдэн цагт төрийн тэргүүд гар барих, хэдэн цагт гарын үсэг зурахаас эхлээд идэх хоолны цэс ч тодорхой болсон.
Харин тэдний идэх зоог япончуудад таалагдсангүй.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тогооч цэсийг нийтэд толилуулж, гэрэл зургийг нь хүртэл тавьсан юм. Зоогны дараах десертэд Өмнөд Солонгосын тал манго жимс бэлтгэсэн бөгөөд Солонгосын хойгийн дүрстэй шоколадаар чимэглэх нь мэдэгджээ. Энэ дүрсэнд Лианкур арлууд багтсан нь Япон улсын эгдүүцлийг хүргэсэн байна. Тухайн арлууд нь хоёр орны маргаантай газар нутгийн нэг бөгөөд солонгосоор Токто арал гэдэг бол япончууд Такэшима хэмээн нэрлэдэг.
Японы Гадаад хэргийн яамнаас Токио дахь БНСУ-ын Элчин сайдаг дуудан, зоогноос тухайн дүрсийг хасах шаардлага тавьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
"Реал Мадрид"-ын хаалгач Андрей Лунин: Би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн
2
1 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
3
2 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.